8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-12-23 10:16:18

 

Хонь - (3/21-4/19) 
Хов жив, шуугианаас чимээгүй салж явах чадвар танд бий. Яаруу адгуу зан өнөөдөр Хонинуудыг аварна. Гадуур гарахын оронд гэртээ үлдэж, овоорсон их ажлаа дуусгахыг илүүд үзэх байх. Гэр бүлийн байдал тогтвортой. Хэрвээ та хувиараа бизнес эрхэлж байгаа бол бизнесийн зөвлөгөө үнэлж баршгүй тус болно. Харин өөр ажилэрхэлдэг бол энэ өдөр хамт олны дунд нэр хүндээ нэмэгдүүлнэ. 

Үхэр - (4/20-5/20) 

Ихэнх зүйлүүд нь маш ихээр гэрэлтэх маш том өдөр эхэлнэ. Энэ нь таатай цаг хугацаа юм. Хүмүүсийг урьж, зочломтгой зан болон эелдэг ааш тань бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Зарим нэг урт хугацааны турш хүсэж мөрөөдөж байсан зүйл гэнэт биелэлээ олно. Гэр бүлийн амжилт эсвэл хувийн ололт амжилт тань сэтгэл хангалуун байдлыг авч ирнэ. Гэхдээ маш их итгэж найддаг байсан хүн итгэл алдах бололтой. Хайр дурлалын хувьд идэвхитэй байна.   

Ихэр - (5/21-6/21) 

Өөрт таалагдаж буй зүйлээ л хий. Хэрэв хүсэхгүй байгаа бол гэрээ цэвэрлэх гэж өөрийгөө хүчлэх хэрэггүй. Зарим нэг нь өнөөдөр дэлгүүр хэсч мөнгөө үрэхийг хүсэх бол зарим нь дуу сонсож, гэртээ суугаад кино үзэхийг илүүд үзэх бололтой. Юу ч тохиолдож байсан сэтгэл хангалуун байхыг хичээ. Хов живэнд орооцолдохоос сэргийл. Хэдийгээр сонирхолтой санагдаж болох ч энэ танд таагүй нөлөө үзүүлнэ.

Мэлхий - (6/22-7/22) 

Зарим мэлхийнүүдэд хэтрүүлэг, болгоомжгүй байдлын хандлага маш өндөр илэрч байгаа тул өнөөдөр тун хүлээцтэй бай. Өндөр үнэтэй брендийн дэлгүүрүүдээс холхон байх нь зүйтэй. Зөвхөн чухал хэрэгцээтэй зүйлүүдээ худалдан авч, мөнгөө дэмий үрэхээс зайлсхий. Хайртай хүнээ өөрийнх нь дураар байлга. Хосуудын хувьд сайхан үе байх бөгөөд ганц бие хүмүүс ч хайр дурлалынхаа талаар ярилцахад таатай хүлээн авна.   

Арслан - (7/23-8/22) 

Олон нийтийн дунд байх нь таны бүх тэсвэр тэвчээр, хүчийг барах боловч сайшаал, урмын үг таныг татгалзаж чадахааргүй байдалд оруулна. Хүүхдээ сургууль дээр нь очиж дэмжсэн, гэр бүлээрээ баяр наадам тэмдэглэсэн, өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд сэтгэгдэл төрүүлсэн аль нь ч бай та анхаарлын төвд байх болно. Ганц бие хүмүүс романтик болзооны урилга авах ч нэгэн гэр бүлийн хооронд зөрчил үүсгэж болзошгүйг анхаар. 

Охин - (8/23-9/22) 

Ойрын өдрүүдэд баяр болох гээд нэлээд завгүй байх тул өнөөдөр аль болох тайван байж амрахыг хичээ. Хайр дурлалын харилцаа тоггвортой, хосууд аз жаргалтай байна. Авъяаслаг охиныхон өнөөдөр өөрт тохирох гайхалтай хэв маягийг бий болгох болно. Хэрвээ та баярын бүх бэлтгэл ажлаа дуусгачихсан бол гэрээсээ гарч, гадуур зугаалахыг хичээ. Үзэсгэлэн үзэж, авто машины худалдаа сонирхож, зургийн галлерейд оч. Та тэндээс цоо шинэ мэдрэмж авах болно. 

Жинлүүр - (9/23-10/22) 

Энэ өдрийг эхлэхэд бэлэн байх хэрэгтэй. Дэлгүүр хэсч, аялалд явж, нийгмийн амьдралд идэвхтэй оролц. Та өнгөрснөөс хэн нэгэнтэй таарна. Хуучин үеийг дурсаж, кофе уун хэсэг ярилцахад гэмгүй. Баяр хийх төлөвлөгөөг зохиох нь ашигтай. Та хайрттайгаа илүү их цагийг хамт өнгөрүүлэхийг хүснэ. Нийгмийн амьдралаас хол байхын тулд дурлалын жаргалдаа умба. 

Хилэнц - (10/23-11/21) 

Шаардлагатай эд зүйлс, баярын бэлгээ цуглуулах зэрэг арын ажилдаа гүйж байгаа хүмүүс ахицтай, амжилттай. Өгөөмөр сэтгэлээ гарган хүнд хэцүүхэн амьдралыг туулж байгаа ойрын хамаатан садан, ялангуяа ах дүү, үеэл, зээ дүү нартаа гараа сунган тусал. Зарим нь хайр сэтгэлийн асуудлаа шийдэж, амьдралаа зохиохыг хүснэ. Хэрвээ таны амраг бага зэрэг жин нэмж эсвэл дасгал хийхээс залхуураад байвал түүнийгээ фитнесст явуулах зэргээр идэвхжүүлж өгөх нь хамгийн сайн арга. 

Нум - (11/22-12/21) 

Хувийн амьдралд хоёрдмол хандлага ноёрхох өдөр. Өнөөдөр танд нэр хүндээ хамгаалах эсвэл өөрийн үзэл бодолдоо бат зогсох шаардлага тулгарч болзошгүй. Хүсэл сонирхолдоо хэт эрх чөлөө олгох нь үйл явдлыг таны эсрэг эргүүлэх бололтой. Тиймээс амбиц хөөх хэрэггүй бөгөөд аливаад уужуу тайван хандаж, даруу төлөв бай. Хэрвээ та суугаа ажил хийдэг бол өнөөдөр хэт их идэхгүй байхыг одод сануулж байна. 

Матар - (12/22-1/19) 

Та хаана баймаар байгаа, хэнтэй баймаар байгаа, хэнтэй уулзмаар байгаагаа чин сэтгэлээсээ мэдэрсэн бол бусдад илүүтэй таалагдана. Үнэнч матрынхны хувьд зан үйлийн мөргөлийн үйлчилгээ шохоорхлыг нь татна. Та олон нийтийн дунд байж, бусадтай өөрийн дуу хоолойг баяр баясгалантайгаар хоолой нийлүүлэн магтан дуулвал мөргөлийн дууны багийнхан танд урам зориг өгнө. Хайртай хүмүүсдээ онцгой зүйлс авах, хүүхдүүддээ бэлэг худалдаж авахад тохиромжтой байна. Хайр дурлал амласны дагуу үргэлжилнэ. 

Бумба - (1/20-2/18) 

Төрөл саднаараа уулзаж цугларна. Хэсэг хугацаанд уулзаагүй хамаатнууд бүгд баяртай, тааламжтай байх болно. Сонин сайхныг ярьж, амралтын төлөвлөгөөнийхөө тапаар хуваалцахдаа та ч дуртай байна. Зарим Хумх шинэ амрагтай болж, хань ижлээ хуурч магадгүй гэж зурхайд буужээ. Ийм явдал гарахаас сэргийлэхийг хичээ. Зул сарын баярын бэлтгэлээ базааж, найрын ширээгээ засах хүнсээ цуглуул. 

Загас - (2/19-3/20) 

Өнөөдөр ихэнх Загаснууд дотроо цаг хугацаа их шаардсан үйл ажиллагааны тухай бодохоос гадна мөн гэр бүлээ нэгтгэх талаар ч бодно. Их хүчтэй аз энэ өдрийг эзлэх ч бас болгоомжлох хэрэгтэй. Оройн хоолондоо зочдыг урих явцдаа, тэдний туслахыг гуйх нь бүх юмаа хурдан дуусгах хамгийн сайхан арга. Гуйхаасаа бүү санаа зов. Ингэснээр энэ нь таны цагийг хэмнэх болно. Загаснуудын бүтээлч чадвар өнөөдөр жинхэнэ урсана. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment