Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байгаа билээ. Шүүх хуралд өнөөдөр хохирогчийн талыг төлөөлж УИХ-ын гишүүн асан С.Оюун оролцоно гэх мэдээлэл байсан ч хуралд ирээгүй аж. Тэрбээр хурал ирэхгүй байгаа шалтгаанаа ийнхүү тайбарласан байна.
"Шүүх хурал хаалттай явагдаж байгаа учраас би очихгүй байгаа. Би уг нь шүүх хуралдааныг нээлттэй явуулах хүсэлт хэд хэдэн удаа тавьсан ч хүлээж аваагүй. Мөн маш нууцын зэрэгт хамааруулсан учраас шүүх хурлын талаар байр сууриа илэрхийлэх боломжгүй байна” гэжээ.