8o
Улаанбаатар хот
mobile menu

Загасчин эрийг гэрийнхэн нь хүний мах идсэн хэмээн шүүхэд өгч, нэг сая доллар нэхэмжиллээ

2015-12-18 18:38:00

36 настай Хосе Сальвадор Алваренга 2012 оны арваннэгдүгээр сард загасчлахаар 22 настай Эсекьель Кордобатай хамт Мексикийн Тапачулагаас гарсан ч хоёр жилийн дараа ганцаараа эргэж ирсэн билээ. Тэгвэл сураггүй алга болоод хоёр жилийн дараа эргэж очсон загасчин эрийг гэрийнхэн нь хүний мах идсэн гэж шүүхэд өгч, нэг сая ам.доллар нэхэмжилсэн байна.

Хөлөг нь шуурганд дайруулж, хөдөлгүүр нь эвдрэхэд хоёр загасчин Маршаллын нэгэн арал дээр эсэн мэнд үлдсэн аж. Хосе Сальвадорын ярьснаар тэр хоёр нүцгэн гараараа загас, шувуу барьж идэн, яст мэлхийний цус, шээс, мөн борооны ус ууж олон сарыг үджээ. Гэвч арал дээр хоёр сар болсны дараа Кордобагийн сэтгэл санаа нь тогтворгүй болж, бие нь муудаж эхэлжээ. Удалгүй хоол идэхээ ч больсон гэнэ. Харин Хосе Сальвадор хэрэв амьд үлдэж чадвал залуугийн ээжид сүүлчийн үгийг нь дамжуулахаа амласан байна. Кордобаг нас барсны дараа цогцсыг нь завин дээрээ долоо хоног авч явсан бөгөөд амьд хүнтэй ярьж байгаа юм шиг ярилцдаг байжээ. Гэвч долоо хоногийн дараа цогцсыг нь ус руу хаяжээ. Залуугийн ээж Хосег буруутгахгүй, ямар байдалд орсныг нь ойлгохыг хичээж байна хэмээн өмнө нь мэдэгдэж байсан ч түүний гэрийнхэн одоо Робинзон Крузогоос нэг сая ам.доллар нэхэмжилж байгаа аж. Тэрбээр түүнийг амьд гарахын тулд хүүг нь алж идсэн гэж сэжиглэж байгаа юм байна. Хосе сонинд нэгэн сонинд өгсөн ярилцлагадаа “Өлсөхийн эрхэнд хумсаа мэрж, идэж байсан” тухай ярьсан юм.

Харин Хосе үүнийг үгүйсгэж байгаа юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ene setguulch gj nertei nuhur garchigaa buruu tawij,buruu aguulgatai yum bichikh yuma.garchignas ni .ter amid gardag zagaschni gerinhen ni mungu nehemjilsen yum shig nehemjilsen gj bodloo
2016/02/02 103.17.108.42
zz
shaa gichiinuudee harsan yum uu
2015/12/19 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment