Цагдан хорих 461 дүгээр ангид гурав дахь өдрөө болж буй С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүх завсарлав. Шүүх хурал 15.00 цагт түр завсарлаад дөнгөж сая эхэллээ. Өглөө 10.00 цагт эхэлсэн шүүх хурал таван цаг тасралтгүй үргэлжилсэн юм. Шүүх хурал эхэлж бүрэлдэхүүн хэрэгт холбогдох нотлох баримтуудыг шинжилж байгаа юм байна.
Хэргийг шүүх бүрэлдэхүүнээр М.Алдар, Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг нар, Улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар томилогдсон. Шүүх хуралд яллагдагчаар Ц.Амгаланбаатар нарын гурван хүнийг татаад байгаа юм.