8o
Улаанбаатар хот
mobile menu

Гадны хэвлэлд: Яаралтай зээл авахгүй бол Монгол Улс дампуурч магадгүй

2016-12-24 11:32:00

Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болох БНХАУ-тай далай ламын айлчлалаас болж маргаан дэгдээгээд буй Монгол улс өрийн хямралд орж, дампуурч болзошгүй байна. 2016 онд эдийн засгийн өсөлт нь бараг тэг хувьтай гарч, төсвийн алдагдал нь ДНБ-ий 20 хувьд хүрэх төлөвтэй байгаа Төв Азийн Монгол Улс өр зээлээ буцаан төлөхийн тулд ирэх онд гадаад улс орнуудаас зээл авах зайлшгүй шаардлагатай байгаа юм. Харин тус улсад хөнгөлөлттэй зээл олгож магадгүй цорын ганц улс нь БНХАУ юм. Уг асуудлаар хоёр улс өмнө нь хэлэлцээ хийж эхэлсэн байсан. Гэвч саяхан үүссэн асуудлын улмаас хэлэлцээ хойшлогдсон юм. Үүний улмаас энэ оны гуравдугаар сард Монголын Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондын өрийг Монгол улс эргэн төлж чадахгүйд хүрэх эрсдэл үүсээд байна.

“Хятадын талаас хэлэлцээг хойшлуулсны улмаас Монгол Улс ирэх хавар гэхэд “дампуурах” эрсдэл бий боллоо” гэж “Eurasia” группын ахлах шинжээч Эмили Стромкист хэлжээ. Түвдийн бурхны шашны удирдагч Далай лам өнгөрсөн сард Монголд айлчилсан нь Хятадын дургүйцлийг хүргэж, Монголын ашигт малтмалын тээвэрлэлтэд Хятадын талаас шинээр хураамж ногдуулж, хилийн гол боомтыг түр хаасан юм. 1951 оноос хойш Хятад улс Түвдийг улс орныхоо нутаг дэвсгэрийн нэг хэсэг гэж үзэх болсон юм. Харин Далай лам Гималайн бүс нутгийг хоёр хуваахыг оролдож байна гэж Хятад улс үзэж байгаа юм. Харин XIV Далай лам Дэнзэнжамц “би Түвдийг тусгаар тогтносон улс болгохыг оролдоогүй” гэж нэг бус удаа мэдэгдэж байв.

Шинжээч Э.Стромкист хэлэхдээ “Хятад улс хөнгөлөлттэй зээлийн асуудлаарх хэлэлцээг сэргээнэ гэдэгт Монголын тал найдсан хэвээр байна. Гэхдээ хүлээгээд суулгүй санхүүжилтын өөр хувилбаруудын эрэлд гарах хэрэгтэй. Тухайлбал, Хятадын санал болгож байсан хүүтэй багатай зээлийг хөөцөлдөх хэрэгтэй” гэв.

Монголын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын засгийн газар тусламж хүсэн бусад улс орнуудад хандсаар байгаа хэдий ч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Шинжээч хэлэхдээ “Сингапуртай өмнө нь хэлэлцээ хийсэн боловч бүтэлгүйтсэн. Учир нь, Сингапурын зээлийн нөхцлийг хэтэрхий хязгаарлагдмал бөгөөд хүү нь хэтэрхий өндөр байна гэж Монголын тал үзсэн. Мөн Япон улс санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Харин Монгол Улс оролцооны стандарт дүрэм журмуудыг дагаж мөрдсөн тохиолдолд зөвхөн Азийн Хөгжлийн банк, ОУВС зэрэг олон улсын санхүүгийн байгууллагуудаар дамжуулан тусламж дэмжлэг үзүүлэхээ Токио мэдэгдсэн “гэлээ. Түүний хэлснээр, Монголын зүгээс тусламж хүсэн холбоо барьсан улсуудын дотор АНЭУ, ОХУ болон Энэтхэг зэрэг улс байна.Гэхдээ эдгээр улс БНХАУ-аас ялгаатай нь Монголд таатай нөхцлөөр зээл олгохгүй байж магадгүй. Мөн эдгээр улс Монголд туслахыг төдийлөн эрмэлзэхгүй байна.

ОУВС-тай Стэндбай хөтөлбөрт ирэх хоёрдугаар сараас хамрагдах талаар ярьж байгаа боловч энэ нь зээлийн эргэн төлөлтийг хангаж чадахгүй юм. Тэгэхээр Монгол улс Хятадын зээлийн хэлэлээр хийх шаардлага нэн тэргүүнд үүсээд байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
irgen
zeel avsanaas dampuursan n deer bailgui.
2017/02/09 122.201.21.190
Иргэн
Зээл аваад дээгүүрээ хувааж идчихээд дараа нь төлдөггүй юм чинь зээл авах хэрэггүй. Харин хувийн хэвшлээ гадны хөрөнгө оруулалт татахыг нь л сайн дэмж. Ялангуа уул уурхайд.
2016/12/24 103.212.118.244
Zochin
Elbegee noirmoglood serejeere uran saihnii haliltai iltgel unshaad uur gavih yumgui hun.
2016/12/24 77.56.209.191
Zochin
Odoo zeel avaad ch sehehgui de ih ch avsan baga ch avsan hulgaich humslagch darga nar heden ue ah duugeeree avch hanahgui uls . Odoo bosoj temtseh shudarga humuus ch bhgui .
2016/12/24 77.56.209.191
odoo yahawde
odoo yahawdee heden teneguud n zeel avanguutaa huvaagaad avchihaar chin mongol yaj hugjihiin dampuuruul dampuurhaas odoo yahavdee ulsaa geh setgelgui humuus duuren bhad hugjihgui shdee
2016/12/24 202.9.43.201