8o
Улаанбаатар хот
mobile menu

Бумбын орд: Зөн совин тань хэзээ ч байх боломжгүй гэмээр хайр дурлалын явдал учирна гэж хэлж байна

2016-12-24 12:05:00

Хонь
Сэтгэл санааны дарамтад орж магадгүй. Утсанд олон дуудлага ирж, мессеж цаг хором тутамд ирж амраахгүй байгаа бол зүгээр л унтраа. Дараа нь шалгаж болно. Энэ орой чухал хурал, эсвэл шашны цуглаан уулзалтанд оролцож магадгүй. Хүүхдүүдээ Зул сарын баярын арга хэмжээнд авч яв. Өнөөдөр хөршүүд болон удаан уулзаагүй найзуудтайгаа ярьж хөөрөлдөх сайхан боломжийг бүү алд.


Үхэр - (4/20-5/20)
Сонирхолтой урилга хүлээж авна. Энэ нь чиний төлөвлөгөөтэй таарах болно. Эрх мэдэлтнүүдтэй анхааралтай эерэгээр хандах хэрэгтэй. Гэр бүлдээ зориулж гаргасан төлөвлөгөөнд өөрчлөлт орж магадгүй. Гэхдээ зугаа цэнгэл сэтгэлийн баяр хөөрөө хүчингүй болгох хэрэгтүй. Хэрвээ найз нөхдийнхөө харилцааг сайжруулсан бол амьдралдаа урам зориг өгнө.  

Ихэр - (5/21-6/21)
Та боломж байвал өдрийг гэртээ нам гүм, өнгөрснийг дурсан өнгөрөөхийг хүсэх бололтой. Гэвч энэ боломжгүй. Ихрийхэн үргэлж хоёрдмол байдалтай байдаг тул эцсийн мөчид үргэлж шийдвэрээ өөрчилж, эргэж буцаж байдаг зантай хүмүүс байдаг. Бусдын ашиг сонирхолд нийцүүлэхийн тулд өөрт таалагдаагүй сонголт хийх хэрэггүй. Тиймээс зохион байгуулалттай байж ажилдаа анхааралтай ханд.

Мэлхий - (6/22-7/22)
Баярын өмнөх өдөр та болон бусад бүх хүмүүс завгүй байх болно. Таалагддаг хүмүүсийнхээ хүрээнд ч юм уу, сайн найзтайгаа хамт цагийг өнгөрүүлэх нь тун тааламжтай байх болно. Тиймээс урилга тараахдаа удаан уулзаагүй нэгнийгээ мартав. Мэлхийн ордынхон хуучнаа дурсахдаа үргэлж жаргалтай байдаг. Аль болох томоор мөрөөдөх хэрэгтэй. Зул сарын баярын өмнөх орой туйлын хүсэл мөрөөдөл, дараа жилийнхээ зорилтыг тодорхойлоход хамгийн таатай үе байдаг.  

Арслан - (7/23-8/22)
Биеэ олон талд хэд хэд хуваах хэрэгтэй болжээ. Бүх зүйлд идэвх санаачлага гарга. Танд харж харгалзах олон хүүхэд байдаг бол тэднийг танин мэдэхүйн ямар нэг газраар дагуулан явж, түүх соёл, уламжлалын талаар сургамж айлд. Арай том хүүхэдтэй бол эртний сонин хачин түүхээс ярьж өгөхийг зөвлөж байна. Маргааш урих зочдын жагсаалтаа гарган, уулзаж чадахгүй хүмүүстэйгээ холбоо барь.

Охин - (8/23-9/22)
Өнөөдөр ачаалалтай өдөр болох болно. Шийдэх ёстой чухал асуудал байгаа бол найз нөхдөөсөө зөвлөгөө ав. Өндөр настан болон худ ургуудтайгаа уламжлалт ёс заншлаас болж нэлээд муудалцах төлөвтэй. Хэрвээ та аялалаар явж байгаа бол танд олон жижиг асуудлууд тулгарах болно. Таны анхаарал сарниж ямар нэг юмаа гээж мартахаас болгоомжил. Өнөөдөр аль болох өөрийн хүссэн зүйлээ хийж, хэрүүл маргаанаас хол байхыг хичээ.

Жинлүүр - (9/23-10/22)
Жинлүүрийн ордонд бүтээлч боломж гарч ирнэ. Хяналтын асуудлууд хэрүүлийн шаптгаан болох ба тэдгээртэй шууд тулж харьц. Болж буй үйл явдалд та дуртай байна. Үр дүнгүүд таны төсөөлснөөс илүү сайн байж, таныг гайхшруулах болно. Сэтгэл хөөрлөө барих хэрэгтэй. Асуудалд нухацтай хандаж харилцан буулт хийх замаар шийд.

Хилэнц - (10/23-11/21)
Энэ өдөр сэтгэлийн хөөрөл, дарамт хослох болно. Өглөө эртхэн захидал, бичиг цаастай холбоотой асуудлаа шийд. Үйлчлүүлэгчид, түншүүдтэйгээ хамтдаа цаг өнгөрүүлж, найзал. Дарга, удирдлагатай харьцахад догшин, түрэмгий өнгө аяс зонхилж магадгүй. Ажлын байран дээр үзэл бодлын зөрчилдөөн гарахаас сэрэмжил. Зарим хилэнц гэртээ эрт харина. Богинохон аялал, зугаалг таны хүчийг сэлбэнэ. Сайхан, хошин үг хэллэг энэ үед тустай. Зул сарын баярын өмнөх сэтгэл догдпом мөчийг бусадтайгаа хуваалц.

Нум - (11/22-12/21)
Төлөвлөгөө гаргах, бүтээлч үйл ажилгаагаа идэвхжүүлэх, ажил хэргийн болон хайр сэтгэлийн холбоо харилцаа үүсгэхэд тааламжтай өдөр. Энэ өдрийн эерэг хандлага сэтгэл хөдлөлөө тогтоон барих, хянахад тусална. Өнөөдөр танилцсан хүн ирээдүйд албан тушаал ахих болон санхүүгийн хувьд бие даахад тань тусална.

Матар - (12/22-1/19)
Хэд хэдэн бэрхшээлүүд үүснэ. Жижигхэн зүйлсээс буруудаж, үйл явц удаашрах тул таны үдэшлэгийн уур амьсгал сүйд болох нь. Танд аливаа зүйлийг дуусгах цаг зав байгаагүй бол дуусгах хэрэгтэй, стресст бүү авт. Дарамттай байгаа ажил хэрэгтээ анхаарч, баяр ёслолын үе дуусаж өнгөрөх хүртэл бусад зүйлүүдээ орхи. Аз жаргалтай үе одоо ирнэ, хүүхдүүд хэдэн өдөр анхаарлын төвд байна. Зарим матрынхан урт удаан аяллаасаа тантай уулзахаар ирж та баяртайгаар угтаж авна.

Бумба - (1/20-2/18)
Та гэрээсээ гарахын өмнө нэлээд бухимдах бололтой. Гэвч өнөөдрийн төлөвлөгөөг бусниулж болзошгүй тул мартахыг хичээ. Та сэтгэл хөдлөлөө барих аргыг хэдийн олжээ. Зөн совин тань хэзээ ч байх боломжгүй гэмээр хайр дурлалын явдал учирна гэж хэлж байна. Гэрийн ажлаа хойшлуулалгүй хурдан хий. Маргаашийн баярт бэлтгэж эхэл. Гэр бүл, найз нөхөд, хөршүүд ч туслах байх.

Загас - (2/19-3/20)
Ирж буй завгүй өдөртэйгөө нүүр тулахад бэлэн бай. Олон хүмүүс, ажил хэрэг, эргэн тойрны тань байдал таныг өөрсөддөө анхаарал хандуулахыг шаардана. Хэдийгээр таныг цөөхөн хэдэн асуудал тойрон эргэлдэх ч эдгээрийг хийж дуусгахад тань ямар ч асуудал тулгарахгүй. Худалдаж авсан зүйлсээ баталгаатай байлгахын тулд, зөв сонголт хийсэн эсэхээ шалгаж, буруу зүйл авсан бол буцаах хэрэгтэй.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment