Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гаригт гурав дахь өдрөө үргэлжилж түр завсарласан. Шүүх хурал өнөөдөр 10:00 цагт дахин үргэлжилнэ. Гурав дахь өдрөө үргэлжилсэн тус шүүх хуралд нотлох баримтыг шинжлэх ажиллагаа явагдсан. Гэхдээ шүүх бүрэлдэхүүн нотлох баримтыг шинжилж хараахан дуусаагүй байгаа учир ийнхүү өнөөдөр болохоор товлосон юм.
Эдгээр өдрүүдэд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт хийгээд шүүгдэгч болон гэрчийн мэдүүлэг, шинжээчдийн дүгнэлт хуулийн дагуу нууц аж.
Т.Энхэлээ