8o
Улаанбаатар хот
mobile menu

ОХУ: Монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй

2016-12-26 09:24:00


Улсын Их Хурлын дарга М.Энхболд энэ сарын 14-16-ны өдрүүдэд ОХУ-д айлчилсан билээ. Энэхүү айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко, Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин, Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга Владимир Абдуалиевич Васильев нартай тус тус уулзалт хийсэн. Айлчлалын хүрээнд Монгол Улсын Хөгжлийн банк, ОХУ-ын “Сбер” банкны хооронд “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан. “Сбер” банк нь ОХУ-ын хамгийн том банк бөгөөд энэхүү Санамж бичгийг байгуулснаар хоёр орны эдийн засаг, худалдаа, бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрийг “Сбер” банк санхүүжүүлэх боломжтой болж байгаа аж.  Энэ мэт олон ажлыг бүтээгээд ирсэн ч сайны хажуугаар саар гэгчээр таагүй мэдээлэл ч мөн гарлаа. 
Оросын төмөр хатагтай гэгдээд байгаа монголчуудын чамгүй сайн танил болох ОХУ-ын Холбооны хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко Их хурлын даргад ийн хэлсэн юм.
"Үнэнийг хэлэхэд бид монгол нөхөдтэйгээ олон удаа уулзаж, олон асуудал хөндөж ярилцсан. Цөөнгүй тохироо хийгдсэн. Харамсалтай нь үр дүн бага байна. ШХАБ-д Монгол Улсын байр суурийг бэхжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энэ байгууллагад элссэнээр Оросын, эсвэл Хятадын нөлөөнд орно гэж үздэг улстөрчид танайд бийг би мэднэ. Энэ бол огтхон ч тийм биш.
Харин ч танай улсад илүү ашигтай байх болно. Би танд нэг зүйлийг аминчлан хэлье. МанайЗасгийн газар, яамд, бизнесийнхний түвшинд монголчууд хэлсэндээ хүрдэггүй, амласнаа хийдэггүй, хариуцлагаа ойлгодоггүй гэсэн дүгнэлт зарим талаар байгаа шүү. Энэ байдлыг халах ёстой" хэмээсэн юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Тэхдээ зарим талаар бид оросуудын итгэлийг алдах биш, харин монголчуудад ашиггүй буюу илт шулсан гэрээ хэлэлцээрыг хийхгүй байхыг хичээж бас оросуудыг илт гомдоохгүй байхыг ирмэлзэж байна.
2017/01/06 203.91.118.180
зочин
Төр төлөөлж байгаа нөхдүүд хувийн эрх ашиг, бизнесээ урьтал болгож байснаас хоёр хөршдөө итгэл алдсан байна шүү дээ.
2016/12/29 66.181.189.208
хайр
тийм тийм. яг л оноод хэлчихлээ.
2016/12/28 202.9.41.120
ЗОЧИН
ТУЙЛЫН ҮНЭН. МОНГОЛЧУУД ХОЙД ХӨРШИЙНХӨӨ ИТГЭЛИЙГ МАШ ИХ АЛДСАН БАЙНА.
2016/12/27 202.9.41.61
sainaa
unen unen
2016/12/27 202.180.216.81
  • Recent
  • Most Read
  • Most Comment