8o
Улаанбаатар хот
mobile menu

ТУ-154: Аврагчид уснаас 11 хүний цогцсыг олж, таних ажиллагааг эхлүүллээ

2016-12-26 10:08:06

ОХУ-ын Сочи хотоос хөөрсөн Батлан хамгаалах яамны ТУ-154 цэргийн нисэх хүчний онгоц ням гаригт орон нутгийн цагаар 05.40 цагийн орчимд Хар тэнгисийн эргийн ойролцоо сүйрсэн билээ. “ТУ-154” онгоц хуваарийн дагуу Сирийн Латакиа мужид очихоор төлөвлөж байжээ.
Уг онгоцонд багийн найман гишүүн болон 84 зорчигч зорчиж явсан байна. Одоогийн байдлаар  аврагчид уснаас 11 хүний цогцсыг олж, таних ажиллагааг эхлүүлсэн аж.  
Эмгэнэлт осолтой холбогдуулан ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин арванхоёрдугаар сарын 26-нд улс орон даяар гашуудал зарласан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment