8o
Улаанбаатар хот
mobile menu

С.Зоригийн хэрэг: Сэжигтнүүдийг яллах эсэхийг өнөөдөр шийднэ

2016-12-27 08:30:00

С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шүүх хурал дөрөв дэх өдрөө хаалттай үргэлжиллээ. Өчигдөр үргэлжилсэн хурал шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үгийг сонсоод, шүүх хуралдааныг завсарлуулсан юм. Шүүх хурал өнөөдөр 10:00 цагт эхэлнэ. Өнөөдөр шүүх бүрэлдэхүүн хэлэлцүүлэг явуулж, зөвлөлдсөний дараа нотлох баримтыг хангалттай гэж үзвэл шүүгдэгчдийг яллах эсэх тогтоолыг шүүх Монгол Улсын нэрийн өмнөөс гаргах юм.

Тодруулбал талийгаачийн эхнэр Б.Булганы мэдүүлж байсанчлан нэг нэгнийгээ Бат, Оюун нэрээр дуудсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн нь шүүгдэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар мөн эсвэл хэргийг нотлох баримт хангалтгүй шалтгаанаар мөрдөн байцаалтад буцаах эсэхийг шийдсэн шүүхийн тогтоол өнөөдөр уншигдана. Иймээс өнөөдөртөө багтаан шүүхийн тогтоол гарах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment