Дөнгөж С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж дууслаа. Шүүх хурал тав дахь өдрөө үргэлжилж буй бөгөөд өчигдрийн 22.00 цаг хүртэл шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд өнөөдөр 09.00 цагаас үргэлжлүүлэн зөвлөлдсөн билээ.
Шүүх хурлыг Ерөнхий шүүгч М.Алдар даргалж, шүүгчээр Б.Мөнх-Эрдэнэ, С.Оюунчимэг, өмгөөлөгчөөр Л.Мөнхтөр, С.Оюунцэцэг, Д.Дашдорж, Л.Энхсайхан, улсын яллагчаар Б.Батжаргал, Ж.Сандагсүрэн нар оролцож байгаа юм.
Тун удахгүй шүүх хурлын тогтоолыг танилцуулах гэж байна.