8o
Улаанбаатар хот
mobile menu

“Үйлийн гурван чулуу” жүжгийг маргааш толилуулна

2016-12-28 10:19:17

Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч Д.Нацагдоржийн амьдрал уран бүтээлийн талаар зохиолч П.Батхуягийн бичсэн “Үйлийн гурван чулуу” эмгэнэлт драмын жүжгийг энэ сарын 29-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа толилуулахаар болжээ. Жүжгийн ерөнхий найруулагчаар Ц.Батнайрамдал, хөгжмийн зохиолчоор Г.Түвшинтөр, зураачаар Э.Батхүлэг нар ажиллажээ.Их зохиолч Д.Нацагдоржийн дүрд Ц.Анхбаяр, Пагмадуламд Т.Баасансүрэн, Пунцагмайдарт Д.Энхтулга нар тоглох юм байна. Монголын орчин үеийн уран зохиолыг үндэслэгч, их зохиолч Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ой энэ жил тохиож буй. Ойн хүрээнд түүний амьдрал, уран бүтээлийг өгүүлсэн уран бүтээлийг үзэгчдэд хүргэсээр байна. Тухайлбал, УДЭТ-ынхан “Жаргаагүй нар”, Улсын хүүхэлдэйн театрынхан “Монгол ардын суут” түүхэн, эмгэнэлт жүжгийг олны хүртээл болгов. Мөн их зохиолчийн амьдрал уран бүтээлийн тухай өгүүлсэн “Харанхуй хад” уран сайхны киног “Дээд гэгээн” пикчерсын уран бүтээлчид үзэгчдийн хүртээл болгосон билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment