118 зорчигчтой Индонезийн гатлага онгоц тэнгист холбоо тасарсан тухай албаныхан мэдэгджээ. Гатлага онгоц давалгаанд цохигдсоноос хөдөлгүүр нь ажиллагаагүй болж урсгал даган хөвж яваа гэнэ.
Холбоо тасарсан гатлага онгоцыг хайхаар хоёр усан онгоц эрэлд гарсан бөгөөд хоёр хүүхдийн цогцсыг олж, 23 хүнийг аварч гаргасан байна. Гатлага онгоцны ахмадтай хамгийн сүүлд холбоо барихад хөлөг дээр ус орж эхэлсэн хэмээжээ.
Гатлага онгоц Сулавеси арлын Колака боомтоос өчигдөр өглөө /XII.19/ хөдөлсөн аж. Гатлага онгоцон дээр 19 хүүхэд, хөлгийн багийн 10 хүн бусад зорчигчдын хамт явсан гэнэ.
Гатлага онгоц 4-5 метрийн өндөр давалгаанд цохигдсоны дараа аюулын дохио илгээсэн байв.