Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэд Тэхтийн зуслангаас нум, саадагтай нь модон авсанд хийж хаданд оршуулсан эрт дээр үеийн хүний бүтэн шарил олджээ. Тус олдворыг ШУА-иас мэргэжилтнүүд ирж хүлээн авсан байна. ШУА-ийн түүх, археологийн хүрээлэнгийн судлаач Ч.Амартүвшин “ХІІІ зууны үеийнх гэхээр саадаг нум, монгол үндэстний хоёр хувь хувцастайгаа сайн хадгалагдсан ховор олдвор байна.
Шинжилж судлаад нарийн тогтооно. Алтанцөгц сум болон тус аймгийн нутагт энэ мэтийн түүхэн дурсгалт зүйл олон. Уг олдворыг нутгийн иргэдэд үзүүлнэ. Одоо байгуулах археологийн музейд тавина. Цаашид хүсвэл зохих зөвшөөрлийн дагуу Дорноговь аймгийнхны туршлагаар аймгийн орон нутгийг судлах музейд ч тавьж болно. Бидний энэ ажилд тусалсан Алтанцөгц сумын Засаг дарга, тус аймгийн нийгэм эдийн засгийн судалгааны төв болон цагдаагийнхан, бусад нийт байгууллага хүмүүст талархаж байна” хэмээн ярьжээ.