-10o
Улаанбаатар хот
mobile menu

шинэ төрлийн үлэг гүрвэлийн араг яс олдлоо

2015-12-20 13:44:00

 

Нуруу хэсэгтээ товойн гарсан маш том дарвуул шиг хэлбэр бүхий сэрвээтэй шинэ төрлийн үлэг гүрвэлийн араг яс олджээ. Энэ талаар Испанийн палентлогичдын баг мэдэгджээ.
 
“Plos One” шинжлэх ухааны сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны бичгээс үзвэл “Morelladon Beltrani” гэж нэрлэгддэг үлэг гүрвэлийн шинэ төрлийн олдвор нь өвсөн тэжээлтэн Iguandon үлэг гүрьэлийн омогт хамаарах бөгөөд 125 сая жилийн өмнө амьдарч байжээ. Тухайн үеийн үлэг гүрвэл дунджаар зургаан метр урт, 2.5 метр өндөртэй байсан аж.
 
“Morelladon Beltrani” гэх үлэг гүрвэлийн хамгийн гол онцлог нь нуруу хэсэгтээ сэрвээтэй. Завины дарвуул мэт харагдах сэрвээ нь биеийн дулаанаа хадгалахад нь туслахаас гадна хоол тэжээл дутмаг үед хэрэглэгдэх уургийг нөөцлөх хэсэг болдог байна.

                                                                                                      эх сурвалж Монголын мэдээ

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment