8o
Улаанбаатар хот
mobile menu

Б.Обама: Америкийн бүх иргэн Оросын явуулж буй ажиллагаанаас сэрэмжлэх хэрэгтэй

2016-12-30 14:57:44

АНУ-ын албаны хүмүүсийг онилсон кибер халдлага явуулсан гэсэн үндэслэлээр ОХУ-ын аж ахуйн нэгжүүд болон албаны хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авч байгаагаа Цагаан ордон мэдэгдлээ. Цагаан ордноос пүрэв гарагт гаргасан мэдэгдэлд “АНУ-ын энэ оны ерөнхийлөгчийн сонгуулийг бусниулж, саад болох зорилгоор явуулсан кибер халдлагатай холбоотой Оросын есөн аж ахуйн нэгж болон албаны хүн, тодруулбал тагнуулын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага, тагнуулын байгууллагын дөрвөн ажилтан болон кибер үйл ажиллагааг дэмждэг хоёр компанийг Ерөнхийлөгч Барак Обама хар дансанд орууллаа” гэжээ.

Энэ оны зургадугаар сард АНУ-ын Ардчилсан намын компьютеруудад хакерчид халдаж, намын албаны хүмүүсийн и-мэйлүүдийг нийтэд дэлгэсэн юм. Цагаан ордон мөн Оросын засгийн газрын 35 албаны хүн, тэдний дотор дипломатчдаас 72 цагийн дотор нутаг буцахыг шаарджээ. Орос дахь АНУ-ын дипломатчдыг тагнуулынхан болон цагдаа нар тайван байлгахгүй байгаатай холбоотойгоор ийм арга хэмжээ авч байгаа аж.

Сири болон Украины нөхцөл байдалтай холбоотойгоор Обамагийн засаг захиргаа энэ сарын эхээр Оросын эсрэг хориг арга хэмжээ авсан билээ. Сүүлд дахин хориг арга хэмжээ авсантай холбоотойгоор Обама болон Оросын Ерөнхийлөгч Владмир  Путины засаг захиргаа хоорондын харилцаа муудаж магадгүй гэж ажиглагчид үзэж байна. Харин “Орос кибер халдлага явуулсан” гэгдэж байгаатай холбогдуулан АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Тэрбээр ирэх оны нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа Оростой харилцаагаа сайжруулах бодолтой байгаагаа илэрхийлж байсан юм.

Ерөнхийлөгч Обама пүрэв гарагт мэдэгдэл хийхдээ “Америкийн бүх иргэн Оросын явуулж буй ажиллагаанаас сэрэмжлэх хэрэгтэй” гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
Монголчууд ч гэсэн Оросын явуулж буй ажиллагаанаас сэрэмжлэх хэрэгтэй
2017/01/06 203.91.118.180
зочин
.... хятдуудын нууц ятгалганд автаж 1915 оны 3 улсын гэрээ хийх үед хятадын талын талд орсоноор Өвөр Монголыг бүхэлд нь хятдуудад өгсөн.
2017/01/06 203.91.118.180
зочин
орос манай тусгаар тогтнолыг сэргээхэд хамгийн их тусламж үзүүлсэн ч гэсэн хариуг нь 2 дахин нуглаж авсан. 1-р эрдэм номтой хүмүүсийг хядсан. 2-р Тагна тува,БуриадБайгаль нуурыг өөртөө авч......
2017/01/06 203.91.118.180
зочин
орос ч ялтачгүй түрэмгий орон л доо. тагнуулын байгууллага нь өндөр хөгжилтэй, тэр Трамфтай найз гээд байгаа төрийн нарийн бичгээр сонгодог нөхөр В.Путины тагнуул, тэрийг нь Трамф мэдэхгүй өгөөшөнд..
2017/01/06 203.91.118.180
Г.Батнасан
Путин Москва дахь АНУ-гийн элчингийн хүүхдүүдийг сүлд модны наадамд урьж байдаг. Дэлдэн хар дипломатуудыг нь АНУ-гаа хөөж байдаг. М.Энхболд Хятадаас зээл гуйж байдаг. Элбэгдорж далай ламыг урьж байдаг
2017/01/02 202.179.31.77
Зочин
Америкийн ард түмэн АНУ-ын АН-ын нэр дэвшигчид яагаад саналаа өгөөгүй нь ойлгомжтой. Үүнийг Обама бас дахин баталлаа.
2017/01/01 103.57.94.126
ЗОЧИН
Ард түмнүүдийг дайсагнуулахын төлөө байдаг ийм Ерөнхийлөгч АНУ-д арай ч байгаагүй болов уу. Үнэхээр жижигхэн юмаа энэ хүн.
2017/01/01 103.57.94.126
S.Baasanjav
T1 har sarmagchin delhii dayar ner hundee aldaj duusdaggui yum bh da
2017/01/01 66.181.186.137
ха ха ха
хар самж ягчисаа дагуулаад ойд очно. Агуу Путин даргаа хийгээд үлдэнэ
2016/12/31 182.160.34.233
шууданч
үүнийг боолын сэтгэхүй гэдэг юм... боол бол хаан шиг байж чадахгүй ... харин путин бол эх оронгүй цагаачаас охь ондоо хүн... тэр бол зүгээр л эх орон.... үүнд л ялгаа байгаа юм
2016/12/31 103.229.121.23
Иргэн
Путиныг дэмжигч эргуу малаа чи бол нетийн буг.тэр хун хар арьст гэсэн агуу америкийн еронхийлегч.ялгаа нь уундээ бна.
2016/12/30 81.245.228.124
путинийг дэмжигч
энэ харын мэдрэл мууджээ , шизофрэн гээчийг тусчихаж , бас барууны хэвлэлээр эхнэрийг нь эрэгтэй хүн гэж маш их материал дэлгэгдсэн , хүүхдүүд нь өргөмөл гэж маш олон судлаачид бичээд байгаа ,
2016/12/30 202.179.31.47
  • Recent
  • Most Read
  • Most Comment