-8o
Улаанбаатар хот
mobile menu

Путин хоёр талыг галаа зогсоохыг уриаллаа

2015-12-20 15:52:00

 

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин хэт даврагчдыг үндсээр нь устгах хүртэл Сири дэх цэргийн ажиллагаагаа үргэлжүүлэхээ мэдэгдсэн тухай “TASS” агентлаг уламжлав. Тэрбээр “Сири биднээс хол  ч гэсэн Оросын цэргийн ажиллагаа амжилттай болж байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид Сирийн иргэдийг хамгаалахын тулд бүхий л бололцоогоо ашиглах болно. Шаардлагатай бол зарим нэг зүйлийг ашиглах болно” гэж хэлжээ.

Путин мөн НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг нэн даруй сөргөлдөөний бүсэд гал зогсоох гэрээг байгуулахыг уриалж “Иргэний дайны уршгаар хамгийн багадаа 250 мянган хүн амиа алдаж, өнөөдрийг хүртэл тус улсыг орхин гарах иргэдийн тоо нэмэгдсээр байна. Бид Сири болон иргэдийг аврахын тулд тус улсад гал зогсох хэрэгтэй. Гал зогсохгүй бол энгийн иргэд хохирсоор байх болно. Нэн даруй Сири улсад гал зогсоох гэрээг байгуулах шаардлагатай. Хэрвээ гал зогсоох гэрээг олон улс, эвсэл байгуулж чадвал Орос гэрээг даган мөрдөхөө мэдэгдье” гэсэн байна.

Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри Москва хотноо ажлын айлчлал хийж, Путинтэй уулзсан билээ. Тэрбээр Сири улсад цохилт өгч буй олон улсын эвсэлд Оросыг нэгтэхийг уриалахаас гадна Оросын агаарын ажиллагаанд АНУ  хамтрах бодолтой байгаагаа мэдэгдсэн юм. Мөн Керри, Путиний дэмжлэгтэй Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг сөрөг хүчин болон босогчидтой хэлэлцээрийн ширээний ард суулгах хүсэлтэй байжээ.

Засгийн газар болон сөрөг хүчин хамтарсан цагт Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл устах билээ. Путин энэхүү саналыг хүлээн авсан бөгөөд энэ сардаа багтаан олон улсын дэмжлэгтэйгээр Ассад болон сөрөг хүчний удирдлагуудыг уулзуулахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ. Уулзалтаас өмнө Путин хоёр талыг галаа зогсоохыг уриалж, энэ асуудалд Аюулгүй зөвлөлийг анхаарлаа хандуулахыг хүссэн юм.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment
Санал асуулга
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулах нь зөв үү

Нийт санал өгсөн: 84