8o
Улаанбаатар хот
mobile menu

​Барак Обама Оросын 35 дипломат ажилтныг 72 цагийн дотор тус улсаас гарахыг шаарджээ

2016-12-31 11:40:00

Өнгөрсөн пүрэв гаригт Америкийн ерөнхийлөгч Барак Обама дэлхийн чихийг дэлдийлгэсэн нэгэн мэдэгдэл гаргажээ. Учир нь ОХУ-ыг Америкийн сонгуулийн үйл ажиллагаанд нөлөөлсөн гэж үзсэн байна. Үүний улмаас Америкт ажиллаж байгаа Оросын 35 дипломат ажилтныг 72 цагийн дотор гэр бүлийн хамт тус улсаас гарч явахыг шаардсан байна. Энэ нь ОХУ-ын түрэмгий үйл ажиллагааны эсрэг авч хэрэгжүүлж байгаа эхний алхам хэмээн тэрээр мэдэгджээ.Оросын тал Обамагийн авч байгаа арга хэмжээнд харамсаж байгаагаа илэрхийлээд Москва мөн хариу арга хэмжээ авахаа мэдэгджээ. Гэхдээ шинэ ерөнхийлөгч 20-иод хоногийн дараа тангарагаа өргөх гэж буй тул энэхүү шийдвэр тийм ч олон хоногийн настай байж чадахгүй хэмээн ажиглагчид үзэж байгаа юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ЗОЧИН
ОБАМА СҮҮЛЧИЙН МИНУТАА ДУУСТАЛ ГАЙ ТАРЬСААР БАЙХ НЬ ЭЭ.
2017/01/01 103.57.94.126
санчир
Манай сонгуульд орос америк нөлөөлөхгүй харин хятад том нөлөөлж уих д хчтад гаралтангууд гардаг
2016/12/31 49.0.186.82
эрдэнэбилэг
Монголын сонгуульд Орос яаж нөлөөлсөн байх вэ?
2016/12/31 43.242.243.163
зочин
Америкийн сонгуульд Орос яаж нөлөөлөх юм.
2016/12/31 202.9.40.61
  • Recent
  • Most Read
  • Most Comment