8o
Улаанбаатар хот
mobile menu

Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг Италийн "Сан карло"-д дуулна

2017-01-04 08:58:48

Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин тун удахгүй дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт "Сан Карло" театрт дуулах гэж байна. “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ.
Э.Амартүвшин үүний дараа буюу дөрөвдүгээр сард ОХУ-ын нийслэл Москва хотын Чайковскийн  нэрэмжит консерватурын их танхимд Ж.Вердийн “Трубадур” дуурийг концерт хувилбараар дуулах аж. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт,  Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулсан байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл