4o
Улаанбаатар хот
mobile menu

Дэлхий хэзээ сүйрэх вэ?

2015-12-21 10:56:00

Гурван жилийн өмнөх яг энэ өдөр “Дэлхий сүйрнэ” хэмээн олон хүний зүрхэн шар ус хуруулж байлаа. Бүр нэртэй компаний захирал хүртэл энэ өдөр ямар нэгэн юм болно хэмээн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярьж, өвгөд хөгшидийг сандаргаад авсан. Энэ дуулианаараа лаа шүдэнз үнэд орж, монгол гэр хүртэл эрэлттэй барааны нэгд тооцогдож, 12 дугаар сарын 22 гэж байхгүй мэтээр төсөөлөгдөж байсан нь саяхан. Энэ өдөр “Дэлхий сүйрнэ” гэх мунхаглал маяагийн цаг тооллоос эхтэй. Маяа үндэстний 5125 жилийн урт хугацааны цаг тоолол 2012 оны 12 дугаар сарын 21-нд дуусах болсонтой холбогдуулан одон орончид, судлаачид 2012 онд то­хиох нарны систем, од эрхисийн хө­дөлгөөнтэй холбон дэлхийд то­хиолдох янз бүрийн үзэгдлийн ту­хай харилцан адилгүй таамаглал  дэв­шүүлж, түүндээ итгэсэн нь ийнхүү мунхруулсан хэрэг. Тэгвэл дэлхий хэзээ яг сүйрэх вэ?

Олон улсын эрдэмтдийн хамгийн их сонирхол татдаг сэдэв нь яах аргагүй дэлхий ертөнц билээ. Зарим эрдэмтэд дэлхийн сүйрэл 2040 оны 2 сарын 5 ны өдөр болно гэдэг. Гэвч  дэлхийн төгсгөл хэзээ ирэхийг хэн ч бодитоор таамаглаж чадаагүй. Алдарт зөнч Ванга 3739 онд сүйрнэ гэж бичиж үлдээжээ. Гэтэл Олон улсын сансар судлалын “НАСА” агентлаг 2040 онд буюу 26 жилийн дараа дэлхийн төгсгөл ирнэ гэсэн таамаглал дэвшүүлжээ.

Маш олон эрдэмтэд дэлхийг судалж эрдмийн зэрэг хамгаалсан. Харин 2040 оны үед сүйрнэ гэдгийг хамгийн бодит хувилбар хэмээн батлахыг оролдсон байна. Тэд 2040 он гэхэд нийт хүн амын 80 гаруй хувь нь үхэж бөмбөрцөгийн тал нь сүрйнэ гэсэн аж. Сүйрлийн шатлгаан нь дэлхийн цорын ганц дагуул болох сарны хажуугаар өнгөрөх хар тугалга бүхий солир дэлхийтэй мөргөлдөнө гэж тогтоожээ.

Өнгөрсөн 2011 онд 150 орчим метр овор бүхий “AG5” сансрын биет дэлхийтэй ойрхон зөрсөн бөгөөд үүнээс 30 жилийн дараа энэхүү солиртой тун төстэй биет дэлхийг мөргөх магадлалтай гэнэ.

Энэ талаар “UNN EuroSMI” агентлагт дэлгэрэнгүй мэдээлсэн байна. Эрдэмтэд гамшиг тохиох өдрийг 2040 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр хэмээн тооцоолж, өнөөдрөөс цаг явж эхэлснийг анхааруулжээ. Хэдийгээр энэхүү солир манай гарагт үлэмж хэмжээний хохирол учруулах боловч хүн төрөлхтөн бүхэлдээ сүйрнэ хэмээн таамаглахгүй байна.

Хэрэв дэлхийн нийт талбайн 4/1 нь солирын дайралтад өртвөл ойролцоогоор 100 сая хүний аминд шууд хүрэх аюултай. Солирын цохилтоос үүдсэн гамшиг хүн төрөлхтнийг аажмаар туйлдуулан үгүй хийх магадлал илүү өндөр гэнэ. Юутай ч солир манай гарагтай мөргөлдсөн даруйд хүн төрөлхтөн ор мөргүй алга болохгүй аж. Учир нь үлэг гүрвэлүүд солирын борооны цохилтод өртсөнөөс хойш олон жилийн дараа хоол хүнсний хомсдолд орж бүрэн устсан гэж таамагладаг юм.

Эрдэмтэд 2013-2016 оны хооронд энэхүү солирын тухай илүү бодитой судалгаа хийж үнэн мөнийг мэдээлэх аж. Тодруулбал, дэлхий рүү ойртон ирж буй солир манай гарагт ямар хор хохирол учруулах талаар эрдэмтэд 2017 оны эхээр үнэн зөв мэдээлэл өгөх юм байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Shuudanch iin zuv
Harin tiimee jmarch haruyzlag bhgui bolohloor ene Sonin hurtle denduu bna ,humuusee erh chuluuguu zuv edleech ee !!!
2015/12/21 103.17.108.42
Shuudanch iin zuv
Harin tiimee jmarch haruyzlag bhgui bolohloor ene Sonin hurtle denduu bna ,humuusee erh chuluuguu zuv edleech ee !!!
2015/12/21 103.17.108.42
Shuudanch iin zuv
Harin tiimee jmarch haruyzlag bhgui bolohloor ene Sonin hurtle denduu bna ,humuusee erh chuluuguu zuv edleech ee !!!
2015/12/21 103.17.108.42
zochin
3n jiliin omno naad medeellees chin bolj bi huchingiin heregt orson shuu delhii suirehees omno amjij hoorhon huuhen huchindsen chin delhii ch suiregui bi suirseen
2015/12/21 103.17.108.42
zochin
3n jiliin omno naad medeellees chin bolj bi huchingiin heregt orson shuu delhii suirehees omno amjij hoorhon huuhen huchindsen chin delhii ch suiregui bi suirseen
2015/12/21 103.17.108.42
Зочин
Ulsuudiin baij baigaa baidal helj yarij bodoj setgej baigaag harahad hogiin novshnuudiig tseverleh ih tseverlegeenii tsag tun oirtoj l baigaa bolov uu kkk
2015/12/21 103.17.108.42
jaa lam
Bitgii hudalaa shaagaad baigaarai soliotoi teneg gaj dontonguudaa!!!!!!!!!!!!!!!!!! neg l in orchilon horvoo garig ehhesiin talaar medlegtei bolj gene.!!!!!!!!!!!!! bitgii umhii amaaraa hutsaad bai NASA iim medeelel gargaagui shiii !!!!!!!!!!!!!!!! bit
2015/12/21 103.17.108.42
шууданч
танайх яагаад ийм мэдээллийг ойр ойр тавиад байдаг болов оо. энэ сарын 25-нд солир ирж мөргөх юм гэсэн мэдээллийг бас тавьсан байсан. ийм мэдээллийг баримт нотолгоогүй хамаагүй тавьж болдоггүй байхаа. ард нь ноцтой үр уршигтай гэдгийг мэдэж байна уу. хаа
2015/12/21 103.17.108.42
  • Recent
  • Most Read
  • Most Comment