8o
Улаанбаатар хот
mobile menu

Долларын ханш түүхэн дээд хэмжээгээ шинэчлэв

2017-01-05 13:09:18

Монгол банкнаас зарласан долларын ханш түүхэн дээд түвшнээ шинэчлэн, өчигдөр 2493 төгрөгт хүрлээ. Энэ нь нэг сарын өмнөхөөс нэг орчим хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс гадна Найман шарга захад ам.долларын ханш чангарсаар буй. Тус захад ченжүүд ам долларыг 2496 төгрөгөөр худалдан авч, 2499 төгрөгөөр зарж байна. Сүүлийн өдрүүдэд ам долларын ханш улам чангарч байгаа юм. Найман шарга захад ченжүүд 14 хоногийн өмнө гэхэд долларыг 2489 төгрөгөөр аваад 2492 төгрөгөөр борлуулж байсантай харьцуулахад гурван хувиар өссөн үзүүлэлт энэ юм. Хамгийн сүүлд буюу уржигдрын валютын дуудлага худалдаагаар банкууд 2491.45 төгрөгийн ханшаар 39 сая ам.доллар,  354.81 төгрөгийн ханшаар 82.2 сая юань худалдан авах санал ирүүлжээ. Төвбанк 2492.5 төгрөгийн ханшаар 19 сая ам.доллар, 357.5 төгрөгийн ханшаар есөн сая юань нийлүүлсэн аж.

Т.Хулан

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ulzii
Dollariin khadaglamjiig khuugui bolgo tegvel dollar sariin daraa l 1500 tug bolno doo malyydaa
2017/01/06 202.179.23.150