8o
Улаанбаатар хот
mobile menu

Утаа болон замын түгжрэл сэтгэцийн олдмол "солиорол" өвчний гол шалтгаан

2017-01-05 13:13:00

Лансет судалгааны хүрээлэнгээс замын түгжрэл болон хотын төв зам дагуу амьдардаг иргэд сэтгэцийн олдмол "солирол" өвчтэй болохыг нотолжээ. Энэхүү судалгаагаар нийт авто замаас 50 метрийн зайд амьдардаг иргэдийн 10 хувь нь дементиа буюу сэтгэцийн олдмол "солиорол" өвчтэй гэсэн байна. 

Судлаачдын үзэж буйгаар нийт Канадын Онториа хотын хоёр сая гаруй иргэн 11 жилийн турш дуу чимээ болон агаарын бохирдлын өндөр аюултай бүсэд амьдарч буйгаа хүлээн зөвшөөрсөн байна. Энэхүү шинэ төрлийн сэтгэцийн эмгэг нь ой санамж муудах, мартах, анхаарал төвлөрөхгүй байх, түр зуурын сааталд оруулдаг аюултай өвчин аж. Их Британийн Дементиа өвчний судлалын хүрээлэнгээс дэлхий дахинаа ойролцоогоор 50 сая хүн дуу чимээ, агаарын бохирдолоос болж шаналж, тархины ажиллах чадамж буурдаг талаар албан ёсны мэдэгдэл гаргажээ.

Энэхүү өвчний 243,611 тохиолдол Канадын Онториа хотод бүртгэгдээд байгаа бөгөөд өвчтэй иргэдийн дунд явуулсан судалгаагаар төв зам замаас 50 метрийн зайд амьдардаг иргэдийн 7-11 хувь нь замын түгжрэл, дуу чимээнээс болж сэтгэцийн "солиорол" эмгэгтэй болдог аж.

Онториа хотын олон нийтийн эрүүл мэндийн шинжээч, судлаач Хонь Чень “Хүн амын өсөлт, хотжилт, замын түгжрэл, агаар болон дуу чимээний бохирдол зэрэг нь нийт метро болон томоохон хотуудын иргэдийн сэтгэцийн эрүүл мэндэд томоохон хохирол учруулж байна. Иймд хүн бүр өөртөө цаг зав гаргаж, эрүүл амьдралын хэв маяг, зуршилтай болохыг зөвлөж, тухайн улс орны иргэдийн эрүүл амьдрах нөхцөлөөр хангах шаардлагатай байна" гэв.

Харин Улаанбаатар хотноо агаар мандал дахь хар тугалгын хэмжээ хүүхдийн цусанд байх ёстой стандартаас давсан бөгөөд уушигны үрэвсэл, багтараа өвчин үүсэж, тархи болон биеийн төрөлхийн гажигтай хүүхэд төрөх явдал нэмэгдэж байна. Нийслэлийн ихэнхи дүүрэг агаарын бохирдол байх ёстой хэмжээнээсээ  хэтэрч дээд цэгтээ хүрсэн талаар судалгаа гарч байгаа. Та энэ талаарх мэдээллийг agaar.mn сайтаас авах боломжтой. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Улаанбаатар агаарын бохирдлын хэмжээгээр дэлхийд 2-т жагсаж байна гэсэн тооцоо гарчээ. Тодруулбал, Улаанбааатар хот нь агаарын бохирдлын хэмжээгээр Иран улсын ардаас хоёрдугаар байрт жагсаж, хамгийн өндөр бохирдолтой гэсэн судалгааг http://time.com/  сайт гаргасан байна. 

 
Эх сурвалж: BBC
Chuhal.mn 
 Орчуулагч: Т.Ариун   

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/01/05 103.57.92.129