8o
Улаанбаатар хот
mobile menu

Сэрэмжлүүлэг: Д Витамин хэрэглэсэн нярай энджээ

2017-01-06 09:00:00

10 хоногтой нярай хүүхэд “Uvesterol D” гэх витамин Д хэрэглэж, амьсгал нь боогдож, эндсэн хэрэг Франц улсад гарчээ. Энэхүү “Uvesterol D” гэх витамин нь Францын таван наснаас доош насны хүүхдүүд хэрэглэдэг түгээмэл нэмэлт тэжээл аж.

Энэхүү нэмэлт витамин нь Францийн "Эм эмэн бүтээгдэхүүний аюулгүй байдлын агентлаг"-аар баталгаажсан бүтээгдэхүүн. Тус улсын эрүүл мэндийн сайд Марисол Тоурание “Энэхүү Д витамин хүүхдийг үхэлд хүргэх шалтгаан биш ч зарим бүтээгдэхүүн тухайн хэрэглэгчдэд сөрөг, гаж нөлөө өгч, хордуулдаг тохиолдол бий. Иймд эцэг эхчүүдэд нээлттэй, ил тод, бодит мэдээлэл өгнө” гэж мэдээлжээ.   

Эндсэн нярай хүүхэд эмнэлгээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 21-ны өдөр гэртээ гарч, шингэн Д витаминыг зориулалтын шахагчаар ам руу нь хийсэн ч амьсгал нь боогдож, эндсэн талаар эх сурвалжууд мэдээлж байна.

Францын өдөр тутмын Ле Монде хэвлэлд “Uvesterol D” гэх шингэн Д витамины хэд хэдэн сөрөг гаж нөлөө илэрсэн тохиолдол гарлаа. Иймд шингэн биш тосон витамин ашиглах нь зүйтэй” хэмээн бичиж, нийтэлжээ. Энэхүү витаминыг 2014 онд шинээр төрсөн болон нярай хүүхдэд өгөхгүй байхыг зөвлөж, удаа дараа гомдол ирүүлж байсан талаар эрүүл мэндийн “Prescire” сэтгүүлд нийтэлж байв.  

Эх сурвалж: BBC

Орчуулагч: Т.Ариун 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл