8o
Улаанбаатар хот
mobile menu

Арслан: Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хянуур ханд

2017-01-06 10:09:19

ХОНЬ - (3/21-4/19)

Мэдээллийн өдөр. Өглөөнөөс эхлээд сонин хачин зүйл сонсоно. Шинэ мэдээ мэдээлэл дунд эерэг ч, сөрөг ч мэдээлэл байна. Тиймээс цагийн ихэнхийг мэдээллийг боловсруулах, цэгнэхэд зориулна. Гэрээ хэлцэл, харилцаа. холбоо чухалчлагдана. Анагаах ухаан, техникийн салбарт ажиллагсад ажил ихтэй байна. Холын замд гарвал сэтгэлд нийцсэн шинэ хүнтэй танилцана.

ҮХЭР - (4/20-5/20)

Бэрхшээлийг даван туулах өдөр. Амьдралын сайн цаг үе ирж, таны хувьд сэтгэл санаа тогтвортой байна. Ажилдаа цагт нь сайн анхаар, сатааруулах оролдлогуудыг хараагүй мэт өнгөрөө. Хамтран ажиллагсад чинь танд сайхан хандана. Ганц бие хүмүүс хайрттайгаа учрах магадлалтай. Амьдралын өөрчлөлтөес бүү ай. Энэ нь таны ирээдүйд гэрэл гэгээ авчирна.

ИХЭР - (5/21-6/21)

Хамт олноороо нэгэн зорилгод нэгдэн ажиллавал өндөр үр дүнд хүрнэ. Оюуны чадавхи нэмэгдэнэ. Зөн билгээ, хувь тавилангийн тэмдгүүдийг анхаар. Эндээс та мөн чанартаа нэвтрэх түлхүүрийг олно.  

МЭЛХИЙ - (6/22-7/22)

Сэтгэлд буй санаа зовнилоо тайлах цаг нь иржээ. Та нөлөө бүхий хүн, эсвэл дарга удирдлагадаа хандан нөхцөл байдлаа сайжруулах хүсэлт тавибал дэмжлэг авна. Хэн нэгэн танаар ямар нэгэн зүйлийг амлуулах бодолтой байгаа тул ухаалаг бай.

АРСЛАН - (7/23-8/22)

Амаргүй өдөр. Юмс үзэгдэж байгаа шигээ байдаггүй гэдгийг санаж явах юм бол олон бэрхшээлийг тойрч гарна. Ажил төрөл болон амрагийн харилцаагаа зааглах шаардлагатай. Хий хоосон сээтэгнэл, алиа марзан зан сайн юманд хүргэхгүй. Мөнгөтэй холбоотой аливаа асуудалд хянуур ханд. Хэл амнаас хол бай, нэр төрөө алдахад хүрнэ.

ОХИН - (8/23-9/22)

Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.

ЖИНЛҮҮР - (9/23-10/22)

Ажил мэргэжлийн хүрээнд хэцүү нөхцөл байдал үүсч болзошгүй. Тиймээс хэн нэгэнтэй маргаж мэтгэлцэхээс зайлсхий. Хүлээцтэй, тэвчээртэй байвал хожно. Эрүүл мэндээ анхаарах шаардлага гарна. Ямартай ч эмийг дур мэдэн хэрэглэдэгээ болих хэрэгтэй. Хордох магадлалтай. Унтахынхаа өмнө өдрийн ажлаа цэгнэн бодож, ирээдүйгээ өөдрөгөөр хараарай.

ХИЛЭНЦ - (10/23-11/21)

Хичээл зүтгэлээ төвлөрүүлж бүх ажлаа амжуул. Ганцаар ажилласнаас бусдын тус дэмийг авч хамтарч ажиллах нь илүү үр дүнтэй тул хамт ажиллагсдаасаа туслалцаа хүс. Мөн тэдний зөвлөгөөг ав. Настай хамаатан өвдөж сэтгэл түгшээнэ.

НУМ - (11/22-12/21)

Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана.  

МАТАР - (12/22-1/19)

Ажил албаа эмхэлж, санаагаа бусдад зөвөөр ойлгуулахад сайн өдөр. Бусдад хандах хандлага тань ажил төрлийн бүтэмжийг тодорхойлно. Чухал ажлыг эхлэхийн өмнө хуучин ажлаа дуусгахыг хичээ. Та буруу зүйл хийсэн бол буруугаа хүлээж гэмшихэд сайн.

БУМБА - (1/20-2/18)

Арилжаа наймаа хийх, санхүүгийн аливаа асуудлыг шийдвэрлэхээс зайлсхий. Бусадтай ачь болох бага харьцаж, өөрийн ажилд л шамд. Мөнгө зээлдэх буюу зээлдүүлэх нь алдагдалд орох нөхцөл болох тул анхаар. Усан эмчилгээ, бие махбодыг цэвэршүүлэх арга засал үр дүнтэй.  

ЗАГАС - (2/19-3/20)

Хянуур болгоомжтой байх дөр. Бэртэх, гэмтэх магадлал өндөр байгаа тул ахуйн осолд орохоос сэргийл. Машин техниктэй харьцахдаа хянуур бай. Урьдчилан тооцоолоогүй, хүнд нөхцөл үүсч болзошгүй. Ер нь чухал ажил төрлөө хойшлуул. Аливааг шинээр эхлэхэд таагүй.    

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл