8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: "Corolla" автомашиныг АНУ-д үйлдвэрлэхийг шаардлаа

2017-01-06 11:36:00

Твиттер сүлжээгээр дэлхий нийтийг цочроосон, гайхуулсан мэдэгдэл хийдэг Дональд Трамп өчигдөр буюу Пүрэв гарагт Японы автомашин үйлдвэрлэгчийг онилжээ.

Түүний өчигдрийн жиргээнд “АНУ-д нийлүүлэх Corolla машиныхаа үйлдвэрийг Тоуота Motor компани Мексикийн Бахад байгуулахаар болжээ. Нэг бол АНУ-д үйлдвэрлэ! эсвэл гаалийн өндөр татвар төл! Өөр сонголт байхгүй!” гэж мэдэгдсэн байна.

Тоёота компани бүр 2015 оны дөрөвдүгээр сард Мексикт үйлдвэр байгуулах төлөвлөгөөгөө зарлаж байсан юм. Харин Тоёотагийн ерөнхийлөгч Акио Тоёода өчигдөр Японы хэвлэлд ярихдаа “Мексикт үйлдвэр барих ажлаа зогсоох төлөвлөгөө байхгүй, нэгдүгээр сарын 20-нд Трампыг тангараг өргөсний дараа байдлыг харж байж шийднэ” гэсэн байна.

Дональд Трамп сүүлийн үед хямд зардлаас нь болоод үйлдвэрлэлээ Мексикт явуулж байгаа АНУ-ын автомашины компаниудыг хүчтэй шүүмжлэх болсон юм.

Саяхан Форд компани Мексикт $1.6 тэрбумын шинэ үйлдвэр барихаа больж, оронд нь Америк дахь үйлдвэрээ өргөтгөхөөр болсон. Гэхдээ Форд бага оврын автомашинуудаа Мексикт үйлдвэрлэсээр байгаа юм.

Трамп бас General Motors компанийн машинуудыг Мексикээс нэвтрүүлэхэд нь өндөр татвар ноогдуулна гэсэн. NAFTA (North American Trade Agreement) буюу Хойд Америкийн Худалдааны Гэрээний дагуу Америкийн бизнесүүд Канад, Мексикт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүндээ татварын хөнгөлөлт эдэлдэг. Харин Трамп засгийн эрхэнд гарснаар энэ гэрээг шинэчлэх, бүр хүчингүй болгож ч магадгүй болоод байна.

Эх сурвалж: BBC, Japan Times 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл