8o
Улаанбаатар хот
mobile menu

Сирийн нутаг дэвсгэрээс ОХУ-ын армийн хүчнийхэн гарч байна

2017-01-07 11:22:00

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины тушаалаар Оросын армийн зарим хэсэг Сириэс нутаг буцаж эхэллээ.

Оросын зэвсэгт хүчний жанжин штабын тэргүүн, армийн генерал Валерий Герасимов энэ тухай Баасан гарагт зарласан байна. Хамгийн түрүүнд Адмирал Кузнецов нисэх онгоц тээвэрлэгч болон түүний дагалдах хөлгүүд өчигдөр Газар дундын тэнгисээс Североморск дахь бааз руугаа буцжээ.

Иран, Турктэй Сирид гал зогсоох хэлэлцээр хийсний дараа Оросын тал ийм шийдвэр гаргасан байна. Адмирал Кузнецов хөлөг 2016 оны аравдугаар сарын дундуур бусад гурван байлдааны хөлөг, өөр хэд хэдэн дагалдах хөлгийн хамт Газар дундын тэнгист ирж байрласан бөгөөд Сири дэх агаарын ажиллагаанд оролцож байжээ.

Оросын арми Сири дэх ажиллагаагаа амжилттай дуусгасан гэж үзэж байна. Сирийн тал Оросын тусламжтайгаар стратегийн гол хотуудыг чөлөөлж, иргэний дайн дуусах шатандаа орсон гэж үзэж байгаа юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Цаасан бар
Оросын ганц нисэх онгоц тээвэрлэгч хөлөг. Даанч дээрээс нь онгоц, хөөрч буухад маш хэцүү. Сар гаруйн өмнө (XII/5) -нд хөөрч байсан нэг байлдааны онгоц нь далай уруу уначихсан.
2017/01/09 202.5.196.34
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2017/01/07 103.212.117.51