8o
Улаанбаатар хот
mobile menu

Үс уналтанд цагаан гаа хамгийн сайн гэдгийг мэргэжилтэнүүд зөвлөж байна

2017-01-08 12:20:00

Судалгаагаар монголчуудын 70-80 хувь нь үс унах асуудалтай гэдэг дүн гарчээ. Хар тугалга агаарт их хэмжээгээр дэгдсэнээс хүний үс, хөмсөг унах, арьс хуурайших шалтгаан болдог байна. Хүмүүс үнэтэй шампунь л хэрэглэвэл үсний уналт зогсох юм шиг санадаг. Гэтэл үүнд хамгийн чухал нь угаалт байдаг аж. Ихэнх хүмүүс үсээ норгоод шампуниараа хөөсрүүлээд л усаар зайлчихдаг. Ангиржуулагчаа ч мөн адил үсэндээ дөнгөж хүргээд л усаар зайлчихдаг. Ингэж дутуу угаах нь үсийг хамгийн ихээр гэмтээдэг гэнэ. Харин шампунаа 5-10 минут толгойдоо хөөсрүүлээд массажилж угаах юм бол хуйхны эд эс сэргэж тослогжилт, хуурайшилт алга болдог байна.  Мөн үсний уналтанд хүнсэнд хэрэглэдэг цагаан гааг ашиглахыг үсний мэргэжилтэнүүд зөвлөж бөйна.  Цагаан гаа нь хүний цусны хаван хөөж, яадаргаа тайлах, хөгшрөлтийн эсрэг зэрэг олон төрлийн үйлчилгээтэй ид шидтэй хүнс. Тиймээс Цагаан гааны орцтой үс арчилгааны бүтээгдэхүүн хэрэглэвэл л үр дүн нь шууд харагдаж, уналт шууд зогсчихдог байна. Үсний уг хуйханд цагаан гааны хольцтой бүтээгдэхүүнээр массаж хийхэд үхсэн эд, эс булчирхайг төлжүүлж өгдөг аж. Халзарсан толгойтой хүмүүс энэ маягаар асуудлаа шийдсэн тохиолдол олон байдаг аж. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
1111
цагаан гаатай шампунь ямар шампунь байна
2017/01/10 124.158.109.232