8o
Улаанбаатар хот
mobile menu

Vogue:Монголд аялах 9 шалтгаан 

2017-01-09 11:13:00

Чухал.мн веб сайтын эрхэм уншигчиддаа зориулан гадны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр биднийг хэрхэн онцолсон талаар бэлтгэж, орчуулан хүргэдэг билээ.Тэгвэл биднийг энэ удаад "Vogue" вебсайтад хэрхэн онцолж буй талаар хүргэж байна.

Дэлхийн аялагчдын зорин ирэх дуртай газрын нэг бол ОХУ, БНХАУ-ын дунд орших Монгол улс юм. Гурван сая хүн амтай хэрнээ тархан сууршисан. Уулсын хөндийн дунд зэрлэг морьд эргэхийг харж, эртний Буддын сүм дуганд зочилж, уулсаар аялаж, мянга, мянган оддын доор монгол гэрт буудаллаж хоноглох боломжтой. Иймд аялагчдын жагсаалтанд байх зүй ёсны газрын нэг бол яахын аргагүй Монгол улс юм. 

Говь цөл 

Монгол улс нь дэлхийд хамгийн томд тооцогдох элсэн цөлтэй. Энэ нь Монголын өмнөд хэсгээс БНХАУ хүртэл урт үргэлжилэх хэмжээтэй юм. Монголын говь цөлд тэмээ хөлөглөж, явган аялал хийж, 4x4 машинаар ч аялаж болно. Говь нутагт эртний динозаврын өлгий нутаг Баянзагаар аялаж, Хонгорын шаргал элс рүү авирах ховорхон боломж тохионо. 

Түүх

Монголчуудад гайхан бахдамаар олон түүх бий. Тэдний түүхийг авч үзвэл Чингис хаанаас эхлээд ЗСОХУ хүртэл хамрагдана. Чингис хаан зүүн Хятадын хэсгээс Перс хүртэл өөрийн эрх мэдлийг зузаатгаж, нөлөөлж байв. Гэвч өнөө цагт Их эзэн хааныхаа нэрийг архи, зочид буудалаа нэрийдэж, 130 тохой өндөр хөшөөг нэрлэхэд ашиглаж байна.

Монголын хувьсгалчид коммунист замыг сонгож, нийслэл хот Улаанбаатарт энэ үед хамрагдах олон барилга, байгууламж сүндэрлэн харагдана. Харин 1991 онд ардчилсан хувьсгал ялсан түүхтэй. 

Адал явдал 

Хөх тэнгэрийн оронд зочилж, үзэх гайхамшигтай газрууд их бий. Богд Хан уулаас эхлээд Өгий нуур хүртэл явган явж, Орхоны хүрхрээ орчимд морин аялал хийх боломжтой. Монголын баруун нутагт өвлийн -25 хэмд амьдардаг Казах ард түмэн бий. Казах түмэн хаврын хүнд хэцүү цагт оторлож, ан хийж, фермерийн аж ахуй эрхэлдэг.

Мянга, мянган оддын доор буудаллана

Монгол даяар үнэ төлбөргүйгээр өөрийн майханыг барин хоноглох газрууд бий. Эсвэл гэр жуулчны баазыг сонгож саун, халаасан зуух, гараар хийсэн үхрийн хөнжил зэргээр тохилог, дулаан үйлчлүүлж болно. Гэр жуулчны баазаар үйлчлүүлвэл морь унах, нум сум харвах болон бусад үйл ажиллагаа, сургалтанд хамрагдах боломжтой. 

Онцгой хоол 

Монголд ирсэн жуулчин бүр хүнсний ногоо иднэ гэж саналтгүй. Харин ч эрс тэс уур амьсгалд зохицох хонины сүүтэй цай, бяслаг, мах зэргийг хэрэглэж, үндэсний бууз, хуушуур, цуйван зэргийг амтархан идэх боломжтой. Эсвэл дэлхийн томоохон түргэн хоолны сүлжээ KFC ч бий. Мөн үхэр, хонь, ямаа, адууны маханд протейн их хэмжээгээр агуулагдсан байдаг тул хүйтэн өвөлд тэсч үлдэх цор ганц сонголт мах идэх болдог.  

Байгалийн гайхалтай үзэмж

Говь цөл, Алтайн уулс, Хөвсгөл нуур зэргээр аялаж, амраж, хөгжилдөх боломжтой. 

Жуулчдын хөлд дарагдаагүй


Монгол улсад зочилох гадаад иргэдийн тоо харьцангуй бага бөгөөд БНХАУ, ОХУ, Непал зэрэг орноос ирэх жуулчдын тоо их. Харин АНУ болон бусад газраас ирж, аялахыг хүсэгчид аялал жуулчлалын компаниар дамжуулан ирвэл аюулгүй бөгөөд ашигтай.  

Оюунлаг ба сүнслэг

Коммунист засаглалын үед дийлэнхи Монголчууд Буддын шашиныг хүндэтгэн сүсэглэж байжээ. Иймд энэ үед хамрагдах олон барилга байгууламж бий. Тухайлбал Эрдэнэ зуу, Гандантэгчилэн хийд болон бусад бурхан шашины сүм, хийд, дуган хаа сайгүй харагдана. 
 

Үндэсний баяр 

Наадам бол Монголчуудын соёлыг танин мэдэх өргөн цар хүрээтэй тэмдэглэн өнгөрүүлдэг баяр юм. Энэ баяр жил бүрийн долдугаар сард тохиодог. Монголчууд шинэ жил, цагаан сар, болон бусад баяр, өдрүүдийг өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг ард түмэн юм.  
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл