8o
Улаанбаатар хот
mobile menu

Тав хүртэлх насны хүүхдүүдэд дараах эмийг үнэгүй олгож эхэллээ

2017-01-09 11:37:13

Улсын хэмжээнд томуу, томуу төст өвчний дэгдэлт нэмэгдэж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчлөлөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхдийн эмийн үнэд хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоолыг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс гаргажээ.

Уг тогтоолоор томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн хүүхэд ууж хэрэглэх нэн шаардлагатай дараах 10 нэр төрлийн 30 эм бэлдмэлийн үнэд эрүүл мэндийн даатгалын сангаас 100 хувийн үнийн хөнгөлөлт үзүүлэхээр болсон байна.

Ампициллин (Х),

Амоксициллин (Х),

Тетрациклин,

Сальбутамол,

Ибупрофен,

Парацетамол,

 Азитромицин,

Амброксол,

Ацетилцистейн,

Натрийн хлорид+ Калийн хлорид+ Натрийн цитрат-дигидрат+Глюкоз 

Томуу, томуу төст өвчнөөр өвчилсөн тав хүртэлх насны хүүхэд энэхүү тогтоолоор баталсан эмийг өрх, сум, багийн эмчийн бичсэн жороор Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмээр үйлчилдэг эмийн сангаас авах боломжтой. Энэхүү тогтоолыг энэ энэ сарын сарын 2-ны өдрөөс энэ оны гуравдугаар сарын 1-ний өдөр хүртэл мөрдөх юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл