16o
Улаанбаатар хот
mobile menu

Харбин 2017: Мөсөөр бүтсэн гайхамшигт хот

2017-01-10 09:56:20

Харбины олон улсын цас, мөсний үзэсгэлэн 33 дах жилдээ зохион байгуулж байгаа бөгөөд Хей Лонг Жиад болж байна. Энэхүү арга хэмжээнд жил бүр онцлох байгууламжийг шалгаруулдаг бөгөөд энэ жилийн хувьд 750.000 метр квадарат, 180.000 метр куб өргөнтэй мөсөн байгууламж зочидын анхаарлын төвд байгаа талаар зохион байгуулагчид онцолж байна.. 

Энэхүү мөсөн байгууламжийг барихын тулд 20 өдрийн турш 50 фермерчин голоос мөсийг салгахад тусласан талаар "China Daily"-д нийтлэн гаргажээ. Тус арга хэмжээг зохион байгуулагчид мөсөн хотыг шөнө үзэхэд илүү тохиромжтой гэдгийг сануулж, олон төрлийн LED гэрлийн чимэглэлээр чимсэн байгаа гэв.

Харбины цас мөсний арга хэмжээг үзэхээр төлөвлөж буй зочидод хандан хэлээхэд тус арга хэмжээ нь өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-ны өдрөөс хоёрдугаар сарыг дуустал үргэлжилэх бөгөөд цаг агаарын нөхцөл байдлаас хамааран үзэсгэлэнг хаах аж. Эдгээр өдрүүдэд Харбин хотод дунджаар өдөртөө 13-24 хэмийн хүйтэн байгаа аж.  

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment