8o
Улаанбаатар хот
mobile menu

"Алтан Бөмбөрцөг" наадмын шууд бичлэгийг 20 сая хүн үзжээ

2017-01-10 15:50:00

NBC телевизээр шууд дамжуулан үзүүлсэн 74 дэх удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмыг 20 сая хүн үзжээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 1,5 сая хүн илүү үзсэн буюу найман хувиар өссөн үзүүлэлт аж.Өнгөрөгч оныхоос үнэлгээ өссөн байгаа нь наадмыг хөтөлж буй хөтлөгчтэй холбон тайлбарладаг. Энэ удаагийн наадмыг инээдмийн жүжигчин, телевизийн хөтлөгч Жимми Фаллон хөтөлсөн билээ.

73 дахь удаагийн “Алтан бөмбөрцөг” наадмыг Британийн инээдмийн жүжигчин Рики Жервейс хөтөлсөн бөгөөд үзэгчдийн тоо 18,5 сая байжээ. 2015 онд жүжигчин Тина Фей, Эми Полер нар хамтран хөтөлж байсан. Тэдний хөгжилтэй байдал үзэгчдэд таалагдаж 19,3 сая хүн шууд дамжуулалтыг үзсэн байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл