8o
Улаанбаатар хот
mobile menu

Обама ард түмэндээ хандаж сүүлчийн илтгэлээ тавьж байна

2017-01-11 11:55:00

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахад ес хоног үлдсэн байна. Энэ сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон Доналд Трамп тангараг өргөснөөр АНУ-ын 44 дэх төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрх дуусах юм. Барак Обама ажлын сүүлийн өдрүүдээ үдэж, Чикаго мужид очин ард түмэндээ хандаж илтгэл тавьж байна. Барак Обама энэ үеэр Ерөнхийлөгчийн арын албанд ажилласан албан хаагчдад талархал дэвшүүлж, эхнэр Мишель Обамад энэ хугацаанд үргэлж дэргэд нь байсанд баярласнаа илэрхийлжээ.Обама орыг нь залгаж буй Доналд Трампт баяр хүргэж, төрийн дээд сэнтийг нэр төртэй хашихыг хүссэн байна. Барак Обама илтгэлийн үеэр “Бидний баг хамт олон өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ыг илүү хүчирхэг болгох бүхий л талын түвшинд хангалттай ажилласан. Цаашид Нэгдсэн улсын төрийн хүчирхэг байдал олон жил оршин тогтнох болно” хэмээн хэлсэн байна. 
 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment