8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн нулимстай хэлсэн онцлох 10 ишлэл

2017-01-12 10:25:00

АНУ-ын төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрхийн хугацаа дуусахад найм хоног үлдсэн байна. Энэ сарын 20-ны өдөр шинээр сонгогдсон Доналд Трамп тангараг өргөснөөр АНУ-ын 44 дэх төрийн тэргүүн Барак Обамагийн бүрэн эрх дуусах юм. Барак Обама ажлын өчигдөр сүүлийн өдрүүдээ үдэж, Чикаго мужид очин ард түмэндээ хандаж илтгэл тавьлаа. Барак Обама энэ үеэр Ерөнхийлөгчийн арын албанд ажилласан албан хаагчдад талархал дэвшүүлж, эхнэр Мишель Обамад энэ хугацаанд үргэлж дэргэд нь байсанд баярласнаа илэрхийлжээ.Обама орыг нь залгаж буй Доналд Трампт баяр хүргэж, төрийн дээд сэнтийг нэр төртэй хашихыг хүссэн байна. Барак Обама илтгэлийн үеэр “Бидний баг хамт олон өнгөрсөн найман жилийн хугацаанд АНУ-ыг илүү хүчирхэг болгох бүхий л талын түвшинд хангалттай ажилласан. Цаашид Нэгдсэн улсын төрийн хүчирхэг байдал олон жил оршин тогтнох болно” хэмээн хэлсэн байна. Үдэлтийн үгээ хэлж байхдаа Обама нулимс унагаад амжив. Нийт дэмжигч, иргэддээ хандан үг хэлэхдээ гэр бүл, эхнэр хүүхдээ ч мартсангүй. Б.Обама “Мишель, өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи миний эхнэр, хүүхдүүдийн маань ээж байгаад зогсохгүй миний хамгийн сайн найз байсаар ирсэн. Би болон Америк улс чамаар бахархаж байна” гэж хэлэхэд, танхимд сууж байсан бүх хүмүүс босон алга ташиж, Мишель Обамад хүндэтгэл үзүүллээ. . Дэд ерөнхийлөгч Жо Байден, түүний гэр бүлд ч хандан үг хэлэхэд, танхимд байсан хүмүүс “Би чамд хайртай, Обама!”, “Дахиад дөрвөн жил!” хэмээн орилж байлаа. Ингээд та бүхэндээ  Барак Обамагийн үдэлтийн үгээс онцлох 10 ишлэлийг онцлон хүргэж байна. 

1.    Би 20 гаруйхан насандаа өөрийгөө хэн болох, амьдралынхаа зорилгыг хайж, анх Чикагод ирж байлаа. 
2.    Хэрэв найман жилийн өмнө би улсаа эдийн засгийн хямралаас гаргаж, авто үйлдвэрлэлийн салбарыг сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэсэн бол. Кубын ард түмэнд түүхийн шинэ хуудас нээнэ, 
3.    Ардчилал нэгдмэл байхыг шаарддаггүй. Ардчиллын үүсгэн байгуулагчид хоорондоо муудалцаж, эвдрэлцдэг. Бид ч гэсэн ялгаагүй, адилхан. Гэхдээ тэд ардчилал эв санааны нэгдэлд суурилах ёстойг мэддэг байсан. 
4.    Ирээдүй биднийх байх учиртай. Гэхдээ ардчиллыг зөв хэрэгжүүлэхгүйгээр хөгжин цэцэглэхгүй. 
5.     Сонгуулийн дараа арьс өнгөний талаарх яриа Америкт газар авсан. Тийм зүйл болно гэдгийг мэдэж байсан ч яг үнэндээ бодитоор тохиолдоно гэж төсөөлж байсангүй. 
6.    Мишель өнгөрсөн 25 жилийн хугацаанд чи зөвхөн миний эхнэр, хүүхдүүдийн минь ээж байсангүй. Миний хамгийн сайн найз байлаа. 
7.    Малиа, Саша та хоёр минь танил дасал болоогүй ертөнцөд ч ухаалаг, үзэсгэлэнтэй, хамгийн гол нь хэрсүү, хүсэл эрмэлзэл дүүрэн гайхамшигтай бүсгүйчүүд болж өслөө. 
8.    Скрэнтоны өөдөсхөн хүүгээс дэлавэйрчүүдийн хайртай хүү болсон Жо Байден. Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа чамайг хамтрагчаараа сонгосон минь миний гаргасан хамгийн зөв шийдвэр байлаа. 
9.    Өнгөрсөн хугацаанд өдөр бүр би та бүхний тусгал байхыг хичээсээр ирсэн.Зүрх сэтгэлээрээ зан чанараараа үзэл баримтлалаараа. 
10.   Ард түмний итгэл найдварт хариулт өгч чадсан учраас л Америк орон эдүгээ илүү хүчтэй, илүү сайн сайхан улс болж чадсан.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл