8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: Мексикийн хилийн ханыг босгож, сонгуулийн санал хураалтыг ОХУ-ын талаас хакердсан явдлыг хүлээн зөвшөөрлөө

2017-01-12 12:36:00

 

Ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп лхагва гарагт анх удаа олон нийтийн өмнө ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг Москвагаас удирдан хакердсан явдлыг хүлээн зөвшөөрсөн талаар мэдээлжээ.

Сонгуульд ялсанаас хойш анх удаа зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр дээрх асуудлаар зоригтой хэлжээ. Тэрээр ерөнхийлөгчийн суудалд сууж, тангарагаа өргөхөд 9 хоног үлдсэн бөгөөд улс төрийн олон дуулиан шуугианыг ил болгох талаар хуваалцсэн байна. Тэрээр Мексик, АНУ-ын хооронд хана босгож, шүүхийн бүрэлдэхүүнийг хамгийн түрүүнд шинэчилж, тогтоох хүсэлтэй байгаа талаар мэдээлжээ.

Трамп тангарагаа өргөмөгц ОХУ-тай хамтран ажиллах чухал асуудлын талаар өөрийн бүрдүүлсэн багийн тусламжтай шат дараатай арга хэмжээ авах ажлыг эхлүүлэхээр зориж байна. Доналд Трамп АНУ-ын төрийн нарийн бичгийн даргаар Рекс Тиллерсоныг сонгожээ. Тэрээр хэвлэлийн бага хурлын үеэр сонгуулийн явцад Ардчилсан Намын компьютерийн ард ОХУ-ын ерөнхийлөгчВладимар Путин болон түүний багийхан хакердаж, санал хураалт болон Хиллари Клинтоны талаар мэдээллийг олж авч, цацсан мэдээллийг үнэн байж болзошгүй хэмээн илэрхийлсэн байна.

Доналд Трамп хэвлэлийн бага хурлын үеэр “ОХУ хийсэн” хэмээн хүлээн зөвшөөрчээ.

Трамп сонгуульт ажлын үеэр улс төрийнхөө бодлогыг ОХУ-тай харилцаагаа сэргээж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа удаа дараа илэрхийлж байсан. Гэвч В.Путин энэ хэлцлийг хүлээн зөвшөөрөөгүй цагт хамтран ажиллах саналыг дэмжих эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхийлөгчийн санал хураалтанд ОХУ нөлөөлсөн нь зөвхөн АНУ-ыг бус нийт ардчилсан орны бодлого чиглэлийг өгүүсгэж болох том үйл явдлын гэрч болсон гэж харж байгаа юм.

 “Цагаан орд”-ны хэвлэлийн нарийн бичгийн дарга “улс төрийн шулмын ангууч” хочит Шон Спайсер хэвлэлийн бага хурлын үеэр Доналд Трампын санхүү болон хувийн мэдээллийг олонд дэлгэж, ОХУ-тай хамтран ажиллах бодлогын талаар хэлэлцүүлсэн юм.

Доналд Трамп ашиг сонирхлын зөрчилтэй тулгарах болов уу?

Доналд Трамп арванхоёрдугаар сард хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр бизнесийн болон хувийн ашиг сонирхолоо ангид байлгаж, хэрхэн шийдвэрлэх талаар багагүй асуудалтай нүүр тулгарсан.  Тэрээр өөрийн үл хөдлөх хөрөнгийн бизнесээ хүүдээ өвлүүлж, татвартай холбоотой асуудлаа аудитын байгууллагын шинжилгээгээр шинжлүүлэх, татвараа эргэн төлөх сонирхолгүй байгаа гэдгээ илэрхийлсэн. 

Мексикийн хилийн хамгаалалт, дээд шүүхийн шинчлэл

"Бүгд Найрамдах" намын гишүүдийн хэлж буйгаар “Обамагийн бодлогыг үргэлжлүүлэн явах сонирохолгүй байгаа бөгөөд Мексикийн өмнөд хилээр хана босгож, Мексикчүүдийн шийдвэрийг хүлээн сонсох шаардлагагүй талаар дурьдсан юм.

Доналд Трамп “Мексикчүүдээс төлбөр авахын оронд татвар авах нь илүү үр ашигтай” гэдгийг тусгасан. Мөн тэрээр дээд шүүхийн бүрэлдэхүүнд 20 хүнийг нэр дэвшүүлж, сонгон шалгаруулж авах хүсэлтэй байгаа бөгөөд шийдвэрээ хоёр долоо хоногийн дараа олон нийтэд зарлах аж. 

Эх сурвалж: BBC

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл