8o
Улаанбаатар хот
mobile menu

Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн дийлэнх 20-34 насныхан байна

2017-01-12 13:56:00

Эцэг эхээс хүүхдэд ХДХВ-ийн халдвар дамжихаас сэргийлэх арга хэмжээний талаар зөшилцөх уулзалт болжээ. Энэ үеэр ХДХВ-ийн халдвар эхээс хүүхдэд дамжин халдварласан тохиолдол бүртгэгдээгүй аж. Харин  эхээс хүүхдэд тэмбүүгийн халдвар дамжиж, хүүхэд төрөлхийн тэмбүүтэй төрсөн тохиолдлын тоо өндөр хэвээр байна гэсэн судалгаа гарсан байна.

Тодруулбал, 2010-2015 оны хооронд нийтдээ 159 төрөлхийн тэмбүүгийн тохиолдол бүртгэгджээ. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс 2016 оны наймдугаар сарын 31-ний хооронд төрөлхийн тэмбүүгийн 111 тохиолдол бүртгэгдсэн албан мэдээ байна. Төрөлхийн тэмбүүтэй хүүхэд төрүүлсэн эхчүүдийн дийлэнх буюу 84.5 хувь нь 20-34 насных байдаг аж.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment