8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар 27.5 тэрбум төгрөгийн үнэт цаас төвлөрүүлэв

2017-01-12 16:49:45

Өчигдөр Засгийн газрын үнэт цаасны арилжаа болов. Монголбанкаар дамжуулан, арилжааны банкуудын оролцсон үнэт цаасны, хоёр удаагийн арилжаагаар нийт 27.5 төгрөгийг татан төвлөрүүлжээ.    

Сангийн яам энэ хөрөнгийг улсын төсвийн алдагдлыг нөхөх, төрийн мөнгөн урсгал зэрэгт зарцуулдаг юм. Засгийн газрын үнэт цаасны хэмжээ өсөхийн хэрээр Засгийн газрын дотоод өр өсдөг байна. Өнгөрсөн сард Засгийн газар Хөрөнгийн биржээр дамжуулан нийт 97.6 тэрбум төгрөгийн үнэт цаасыг мөн арилжсан. 12, 28, 39, 52 долоо хоногийн хугацаатай эдгээр үнэт цаасны хүү 17-17.53 хувийн хооронд хэлбэлзэж байв.     

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл