8o
Улаанбаатар хот
mobile menu

"Samsung"-ийн дэд ерөнхийлөгчийг сэжигтнээр татан байцааж байна

2017-01-13 09:07:00

Өмнөд Солонгост дэгдсэн авлигын томоохон хэрэгт “Samsung” корпорацийн дэд ерөнхийлөгч И Жэ Ёныг сэжигтнээр татан байцааж эхэлсэн байна. Хоёр охин компанийг нэгтгэхэд улс төрийн дэмжлэг авахын тулд Ерөнхийлөгч Пак Гын Хэгийн дотны найз Чой Сүн Силийн удирдаж байсан ашгийн бус сангуудад хандив өгсөн гэж тус компанийг буруутгаж байгаа юм. Цахилгаан бараа үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг болох “Samsung” компани нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Samsung C&T” болон өөр нэг охин компани “Cheil Industries” хоёрыг өнгөрсөн онд нэгтгэсэн ажээ.

Прокуроруудын үзэж байгаагаар, тус хоёр компанийг нэгтгэхэд Ерөнхийлөгч Пакийн дэмжлэгийг авсны хариуд Чой Сун  Сил болон түүний охины эзэмшил дэх компанид “Samsung” 3.1 сая доллар өгсөн байна.

И Жэ Ён гэж хэн бэ?

  • “Samsung” корпорацийн өв залгамжлагч 
  • “Samsung”-ийг үүсгэн байгуулагч И Бён Чол-ын ач хүү, тус корпорацийн одоогийн ерөнхийлөгч И Кун Хэ-гийн ганц хүү
  • Өнгөрсөн оны 10 дугаар сарын 27-нд “Samsung”-ийн Удирдах зөвлөлийн гишүүн болсон
  • Өдгөө 74 настай эцгийнхээ халааг аван “Samsung”-ийн ерөнхийлөгч болох хамгийн өндөр магадлалтай хүн

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл