8o
Улаанбаатар хот
mobile menu

Хонь: Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр

2017-01-13 10:53:02

Хонь - (3/21-4/19) 
Ажил албандаа амжилт гаргаж, ахиж дэвжих өдөр. Та удирдах албан тушаалтан биш байлаа ч хичээл зүтгэл тань өндрөөр үнэлэгдэнэ. Менежмент, анагаах ухаан, техник, үйлчилгээний салбарынханд ээлтэй. Мэдлэг чадвараа сайжруулахад анхаар. Эрч хүчтэй, нямбай, гүйцэтгэл сайтай байвал амжилт таныг хүлээж байна. 

Үхэр - (4/20-5/20) 
Ууч энэрэнгүй байх өдөр. Сүм хийдэд очиж засал хийлгэхэд нэн тохиромжтой. Өглөг буян үйлдэх, ядарсанд туслах, амьтан хооллох нь таны нүглийг нимгэлнэ. Хийж дуусгаагүй ажил, өнгөрсөн явдал дурсагдана. 

Ихэр - (5/21-6/21) 
Сэтгэл санаа тогтворгүй байна. Хуучин ажил төрөл, гэр бүлийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаас болоод сэтгэл санаа хямарч болзошгүй. Үдээс хойш сөрөг нөлөө багасч та арай илүү бүтээлч болно. Үүнд бас тантай таарах хуучны танил ч тодорхой нөлөө үзүүлнэ.   

Мэлхий - (6/22-7/22) 
Идэвхи санаачлагатай байх өдөр. Мэдлэг боловсролоо дээшлүүлэх, эрүүлжүүлэх клубт явах, холын замд гарахад сайн. Мэдээлэл туршлага солилцвол үр ашигтай. Сарны нөлөө ихэсч, биднээс ууч энэрэнгүй, өгөөмөр өршөөнгүй байхыг шаардана. Бусдад урам хайрла. 

Арслан - (7/23-8/22) 
Та илүү мэдрэмжтэй болно Өдрийн турш хүмүүстэй уулзаж, хэлцэл тохироо хийнэ. Хуучны түнш буюу найз тантай гэнэт холбогдоно. Та ямар нэгэн мэдээлэл хайж байгаа бол, эсвэл хэн нэгэнтэй уулзах чухал хэрэгцээ байгаа бол тохиромжтой өдөр. Шинэ зүйлд суралцах, мэдлэг боловсролоо дээшлүүлэх, танин мэдэхүйгээ тэлэхэд сайн. 

Охин - (8/23-9/22) 
Өнөөдөр хариуцлагатай байх өдөр. Нөлөө бүхий хүмүүстэй харилцаа холбоотой байвал зохино. Учир нь таны авсан чухал мэдээлэл хожим нь аминд орно. Дээрээс танд хийж гүйцэтгэхэд амаргүй зүйлийг даатгах бололтой. Гэвч хичээж ажиллавал амжилтад хүрнэ. Мөн ажлын тайлан тооцоо нэхэгдэх магадлал буй. 

Жинлүүр - (9/23-10/22) 
Ажил албаны хүрээнд гэнэтийн ярвигтай асуудал гарна. Хүлээцтэй хандаж, хамтын хүчээр шийдвэрлэх нь таны нэр хүндийг өсгөнө. Өнөөдөр эхэлсэн ажлыг заавал дуусга. Янаг амрагийн харьцаанд гэнэтийн зөрчил гарч болзошгүй. Хайртай хүн тань утгагүй уурлаж, таагүй зан гаргасан ч хүлээцтэй, ухаалаг байгаарай. 

Хилэнц - (10/23-11/21) 
Сайн өдөр. Өнөөдөр хамгийн чухал ажлаа амжуулж болно. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, том эд зүйл худалдах, худапдан авах гэх мэт. Нүүдэл хийх, барилга засварын ажил эхлүүлэх, шинэ мэргэжилд сурапцахад ээлтэй. Бодлын энерги хүчтэй байгаа тул зөвхөн сайн зүйлийг бодож, ирээдүйгээ сайнаар зөгнөн төсөөл.   

Нум - (11/22-12/21) 
Амьдралын шинэ мөчлөг эхэлнэ. Чухал ажлыг шинээр эхлэхэд ээлтэй. Аян замд гарах, гэрээс хол явахад цээр гаргах зан үйл гүйцэтгэвэл зохино. Элдэв дэл сул яриа, хоосон үг сонсвол тоох хэрэггүй. Толинд удаан харах муу нөлөөтэй. Зүүд зөнтэй байна 

Матар - (12/22-1/19) 
Аливаа эхлэлд сайн. Ялангуяа арга хэмжээ, уулзалт, хүлээн авалт зохион байгуулахад тохиромжтой. Хувийн санаачлага, шинэ үзэл бодол бусдын хүндэтгэлийг хүлээнэ. Эрч хүч ихсэх тул хэрэгтэй зүйлд зарцуул. 

Бумба - (1/20-2/18) 
Ирээдүйгээ зөгнөн харах өдөр. Урлагийн салбарт ажиллагсдад бүх талаараа сайн. Эмнэлэг, анагаахын салбарт ажиллагсдын ажил өөдрөг байна. Сэтгэл санаагаа ариусгах, мөргөл бясалгал үйлдэх, засал ном хийлгэхэд тохиромжтой. Сайхан сэтгэлийг тань ашиглах хүн байна. 

Загас - (2/19-3/20) 
Сайн өдөр. Ажил албандаа ахиц дэвшил гаргахыг хүсвэл санаачлагатай байх нь зөв. Санхүүгийн асуудлаа шийдвэрлэх, нөлөө бүхий хүнээс дэмжлэг авах, шинэ байгууллагын үйл ажиллагааг эхлүүлэхэд ээлтэй. Гоо сайхны үйлчилгээ үр дүнтэй байна. Бусдаас тус дэмжлэг хүсвэл хүсэл биелнэ.   

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл