8o
Улаанбаатар хот
mobile menu

АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Бaйден баярын нулимс унагажээ

2017-01-13 11:21:00

Ерөнхийлөгч Барак Обама өөрийн дэд ерөнхийлөгч Жо Байденд "АНУ-ын ерөнхийлөгчийн алдрын одон" шагналыг олгожээ. Ерөнхийлөгч Обама одон гардуулах үеэр “Та амьдралынхаа бүхий л цаг үед улс эх орныхоо төлөө үйлчилж, зүрх сэтгэлээ зориулсан” гэв.

Тэрээр шагнал гардуулах үеэр баярын нулимс унагааж, би шагнал авна гэдгээ гадарлаагүй хэмээн сэтгэгдэлээ хуваалцжээ. Мөн АНУ-ын дэд ерөнхийлөгч Жо Байден ардчилсан намдаа зүтгэж, улс төрийн ажлаа зогсоохгүй хэмээн илэрхийлсэн байна.

Жо Байден “Жилл, Барак, Мишель болон бусад ерөнхийлөгчийн албад ажиллаж байсан бүх хүмүүст талархалаа илэрхийлж байна. Бид бүгд гайхамшигтай аялалыг хамтдаа хийжээ. Би энэ өрөөнд байгаа бүх хүнд өртэй. Тэр тусмаа Барак Обама, Жилл нарт маш их баярлаж байна.

Ерөнхийлөгчийн алдрын одонгийн талаар сонирхолтой баримт
  • АНУ-ын төрийн дээд шагналд багтдаг.
  • Ерөнхийлөгч Жон Кенниди 1963 онд тус шагналыг анх удаа гардуулж байжээ.
  • Үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал, дэлхийн энх тайван, соёлд хувь нэмэр оруулсан. Мөн олон нийтийн ашиг сонирхолд нийцсэн гавъяатай хүмүүст олгодог одон юм.
  • Энэхүү шагналыг улс төр, урлаг соёл, цэрэг армийн салбар, кино, сэтгүүл зүй, бизнесийн зүтгэлтэнгүүд шагнагддаг.

Жо Байден пүрэв гарагт хэвлэлд өгсөн ярилцлагын үеэр Доналд Трампын бодлогыг шүүмжилж, манай улс орон төдийгүй дэлхийн орнуудын аж амьдралд нөлөөлөх зохисгүй шийдвэр, бодлого явуулахаар төлөвлөсөн явдалд харамсаж байна гэжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл