8o
Улаанбаатар хот
mobile menu

Нью-Йоркийн эрх баригчид Доналд Трампын аюулгүй байдалд 35 сая ам доллар зарцуулна

2017-01-13 12:32:50

 

Тангараг өргөж, албан ёсоор Цагаан ордонд очихын өмнө Trump Tower-т амьдарч буй АНУ-ын төрийн тэргүүн Доналд Трампын аюулгүй байдлыг хангахын тулд Нью-Йорк хотын эрх баригчид одоогийн байдлаар 32 сая ам.доллар зарцуулжээ.

Энэ сарын 20-нд Вашингтон хотноо болох тангараг өргөх ёслолын үеэр энэ тоо 35 сая ам.доллар хүртэл өснө хэмээн Bloomberg агентлагийн мэдээллээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын одоогоор амьдарч буй Trump Tower нь барилга нь Нью-Йорк хотын төв гудамж Манхеттенд байрладаг. Трамп Тауэр нь Манхэттаны хамгийн үнэ цэнэтэй байршилд байрласан, алдартай цамхгуудын нэг. 1984 онд ашиглалтад орсон 58 давхар бүхий энэ барилга Нью-Йоркийн тавдугаар өргөн чөлөөний 56, 57-р гудамжийг дамнан байрладаг.

Иймд тус гудамжны хөдөлгөөн, замын хөдөлгөөнийг зохицуулж, төрийн тэргүүний аюулгүй байдлыг хангахын тулд өдөрт цагдаагийн 50-100 ажилтан жижүүрлэж, мөн 500 мянган ам.доллар зарцуулж байгааг хотын дарга Билл де Блазио хэллээ.

Эх сурвалж: ВВС

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл