8o
Улаанбаатар хот
mobile menu

Тайваний албан бус элчин сайдын яамыг Нигерээс гаргана

2017-01-13 12:50:42

Хятад-Тайваний сөргөлдөөний хамгийн сүүлийн жишээ болж, Нигерийн засгийн газар Тайваний албан бус элчин сайдын яам гэгддэг,Тайваний худалдааны төлөөлөгчийн газрыг нийслэл Абужа хотоос гарахыг шаарджээ.

Нигери улс нь Тайваньтай дипломат харилцаатай байгаагүй. Гэвч Хятадын гадаад хэргийн сайд Ван Итэй уулзсаныхаа дараа Нигерийн гадаад хэргийн сайд Жеофрей Онеяма “Бид Нэг-Хятад бодлого, БНХАУ нь Хятадыг төлөөлөх цорын ганц улс гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэж хоёр хоногийн өмнө мэдэгдсэн юм.

Үүний хариуд Тайваний гадаад хэргийн яам мэдэгдэл гаргаж “эх газрын Хятадын улс төрийн явууллагад автсан Нигерийн засгийн газрын утга учиргүй, бүдүүлэг үйлдэлд гүнээ харамсаж” байгаагаа илэрхийлжээ.

Асуудлыг ярилцахаар элчээ илгээнэ гэдгээ Тайвань мөн мэдэгдсэн байна.

Тайвань-Нигерийн худалдаа өнгөрсөн онд дөнгөж $800 сая байсан бол Хятад-Нигерийн худалдаа 2016 оны хагаст л $6.46 тэрбумд хүрсэн байдаг.

Үүнээс гадна Хятадын гадаад хэргийн сайд Ван И сая уулзаад явахдаа $40 тэрбумын хөрөнгө оруулалтыг Нигерид амласан нь ийм шийдвэр гаргахад хүргэжээ. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл