8o
Улаанбаатар хот
mobile menu

Хятадын алдагдсан зам 

2017-01-13 13:30:00

 

Хорин дөрвөн нугалаа, эрчлээ бүхий Хятадын алдагдсан замын түүхийг хүн бүр мэдээд байдаггүй. Холоос хармагц уул руу өгсөх эрчлээ бүхий зам 2 миль газар үргэлжилдэг. Энэ зам нь БНХАУ-ын Чинь Лон хэмээх хотоос холгүй оршдог бөгөөд жуулчны хөлд дарагдах нь битгий хэл Хятадууд ч энэ замын талаар сайн мэддэггүй. 

Энэ замыг дэлхийн хоёрдугаар дайны үед Хятадын Чонг Чинь хотод сар бүр тусламжийн бараа хоол хүнсийг хүргэхдээ ашигладаг байжээ. Мөн энэ зам БНХАУ болон АНУ-ын хооронд байгуулсан хамтын ажиллаганы томоохон гэрч юм. Учир нь дэлхийн хоёрдугаар дайны түүхэнд тэд Японыг эсэргүүцэн нууц цэргийн харилцаагаа өргөжүүлэхэд ашигладаг байжээ. Гэвч энэ түүхийг хүн бүр мартаж, тухайн цаг үетэй үлдэн өнгөрчээ. 

75 настай Ян Шу Кун бол энэ замын ойролцоо амьдардаг бөгөөд 1970 онд их хэмжээний аадар борооны улмаас бүдгэрч, алга болсон ч дахин сэргээн засварласан гэв. Тэрээр энэ замыг ашиглан өөрийн гахайдаа хоол хүнсийг бэлтгэдэг талаар хэлж ярьсан байна. Энэ зам нь 1150 тохой өндөр буюу 350 метр өөд өгсөдөг аж. 

 

Эх сурвалж: BBC 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл