8o
Улаанбаатар хот
mobile menu

Мисс А.Баярцэцэг Стивен Сигалынд зочилжээ

2017-01-14 09:00:00

АНУ-ын Вашингтон хотноо болсон 66 дахь удаагийн “Дэлхийн мисс”-ийн  тэмцээнд манай улсын мисс А.Баярцэцэг амжилттай оролцож, шилдэг 11 миссийн нэгээр тодорсон билээ.

Тэмцээний дараагаар Мисс А.Баярцэцэгийг Холливудын алдарт жүжигчин, буддист ренбүчи Стивен Сигал гэртээ зочлохыг санал болгосон байна. Улмаар А.Баярцэцэг АНУ-ын Аризона муж дахь түүний гэрт зочилжээ.

Тэрбээр энэ тухайгаа "Гэртээ халуун дотноор хүлээж авч байгаа Стивен Сигалд баярлалаа. Тэмцээнээс эхлээд л танилцсан цагаас хойш төрсөн дүүдээ тусалж байгаа юм шиг л сэтгэл гаргаж дэмждэг эрхэм эгч Б.Эрдэнэтуяа /Стивен Сигалын гэргий/-даа маш их баярлалаа" хэмээн цахим хуудастаа бичжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment