8o
Улаанбаатар хот
mobile menu

Украин болон ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэг жилийн хугацаатай сунгав

2017-01-14 12:30:00

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэ сарын 20-ны өдрөөр бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох, АНУ-ын одоогийн ерөнхийлөгч Барак Обама Украин дахь үйл явдалтай холбогдуулан Орост тавьсан хоригоо ахин нэг жилээр сунгасан байна. Уг хоригийн хугацаа ирэх гуравдугаар сард дуусах ёстой байсан аж.

Америкийн засаг захиргааны тэргүүний үзэж буйгаар, Оросын засгийн газрын гадаад бодлого, үйл ажиллагаа нь “АНУ-ын гадаад бодлого болон үндэсний аюулгүй байдалд ер бусын ноцтой заналхийллийг үргэлжлүүлэн төрүүлсээр” байгаа гэжээ. Иймээс уг хоригийг зайлшгүй сунгах шаардлагатай байгаа гэж тэрээр өгүүлсэн байна.

Ингэснээр, 2014 оны гуравдугаар сарын 6-нд Барак Обамагийн баталсан тогтоол ахин нэг жилээр сунгагдаж байгаа аж. Украинд болж буй үйл явдлуудтай холбоотойгоор Оросын эсрэг АНУ-ын ерөнхийлөгч гурван удаа зарлиг гаргаж байжээ. 2014 оны гуравдугаар сарын 6, 20-нд, мөн 2014 оны 12-р сарын 19-нд Крымийн асуудлаар.

АНУ-ын хориг арга хэмжээнд Оросын олон тооны иргэд, түүн дундаа, албан тушаалтнууд, мөн Украины ерөнхийлөгч асан Виктор Януковичийн засгийн газрын төлөөллүүд багтаж байгаа юм. Түүнээс гадна, хориг арга хэмжээний жагсаалтад Оросын томоохон компанийн удирдлагууд, бизнесменүүд орсон билээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл