8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трамп: Нэг Хятад бодлогыг өөрчилж, Обамагийн тавьсан хориг арга хэмжээг цуцлана

2017-01-15 11:38:12

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп өнгөрсөн Баасан гарагт Уоллстрит Журнал сэтгүүлд дэлгэрэнгүй ярилцлага өгсөн байна.

Энэ нь түүний ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолоос долоо хоногийн өмнө болсноороо онцлог байв. Трамп энэ үеэр Барак Обамагийн өнгөрсөн сард ОХУ-ын эсрэг нэмж тавьсан хориг арга хэмжээг цуцална гэдгээ хэлжээ.

Гэхдээ тэр хэрвээ Оросууд чухал асуудлууд дээр АНУ-тай хамтарч ажиллавал хоригийг цуцалж болох юм гэсэн байна. Чухал асуудал гэдэгт терроризмтай хийх тэмцэл орж байгаа аж.

“Хэрвээ Оросуудтай хамтран ажиллаж, тэдний туслалцаа бидэнд үнэхээр хэрэгтэй байгаа бол яагаад бид тэдэнд хориг тавих ёстой гэж?” хэмээн Трамп сэтгүүлчийн асуултад хариулсан байна.

Обама өнгөрсөн сард Москваг АНУ-ын улс төрийн намын дотоод мэдээлэлд кибер халдлага хийж, ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж дүгнээд хориг арга хэмжээ зарласан юм.

Харин Трамп үүнийг баталсан тагнуулын байгуулагын тайланд шүүмжлэлтэй хандаж байгаа.

Ярилцлагын үеэр Дональд Трамп Хятадын талаар ярихдаа АНУ-ын удаан хугацаанд мөрдөж ирсэн “Нэг Хятад” бодлогыг эргэн харна гэжээ. Өөрөөр хэлбэл Хятадын тал Америктай хийдэг худалдаандаа өөрчлөлт хийж, валютын манифуляц хийхээ зогсоохгүй бол “Нэг Хятад” бодлогыг цуцалж болно гэсэн утгатай үг хэлсэн байна.

Тэрээр “Нэг Хятад бодлогыг оролцуулан бүх асуудлыг дахин ярилцах хэрэгтэй” гэж ярьжээ. Ажиглагчид түүнийг “Нэг Хятад” бодлогоор хөшүүрэг хийн Бээжинтэй хийдэг Вашингтоны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг Америкт ашигтай болгох сонирхолтой байна гэж дүгнэж байна.

Өнгөрсөн онд Трамп Тайваний ерөнхийлөгчтэй утсаар шууд харьцсан нь олон жил Вашингтоны баримталж ирсэн “Нэг Хятад” бодлогод харш үйлдэл болж, Бээжингийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байв.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
g
http://Cash4Visits.com/ref.php?refId=344061 энэ линкээр нэвтэрч ороод Register now дарж бүртгүүлсэнээр 2$ таны дансанд орох бөгөөд цаашид таны линкээр зочилсон хүний тоогоор 0,5$ нэмэгдэж орох болно.
2017/01/15 202.9.40.73