8o
Улаанбаатар хот
mobile menu

GOT: Кино эх зохиолтойгоо нийцдэггүй

2017-01-15 12:27:00

 

Зургаан улиралын турш үзэгчдийн хүлээлт, сэтгэлийг догдлуулсан кино бол яахын аргагүй "Хаадын тоглоом" буюу "Game of Thrones" юм. Энэхүү киног "Мөс болон галын дуулал" нэртэй зохиолоос сэдэвлэн бүтээж, 7 хаант улсын тэмцэлийн талаар өгүүлдэг аж. Гэхдээ ихэнхи кино зохиол дээрээ гардаг шиг ижил байдаггүй. Учир нь найруулагчийн санаа, сэдэл, дүрийн өөрийн зан төрх гээд олон зүйлээс шалтгаалан өөр, өөр бүтдэг. Зургийн зүүн тал нь кинонд гардаг дүрийг төлөөлүүлж, харин баруун тал нь  зохиолд гардаг жинхэнэ дүрслэлийг харуулна. 

Даениеряс Таргаряен

 Номын зохиолд дурьдсанаар Луугийн эхийг мөнгөлөг, цагаан үс, хөх өнгийн нүдтэй дүрсэлдэг аж. 

Жон Снов

Кино кохиолд гүн хар ус, саарал нүдтэй залуу эрэгтэйг дүрсэлдэг байна. 

Бран Старк

 Жон Сновтой цусан ах дүүс Бран ээжийнхээ төрхтэй дэндүү ижилхэн байдлаар төлөөлүүлэн гаргадаг бөгөөд гүн цэнхэр нүд, хүрэн улаан үстэй хүүгээр төлөөлүүлэн бүтээсэн байдаг. 

Тайрен Ланнистер 

Ланнистеруудын аав хацар хэсгээрээ сахалтай, толгойн үсгүй байдлаар дүрсэлж, харуулсан байдаг.

Бяцхан одой Ланнистер 

Хар усан эргийн тулааны дараа одой Ланнистер өөрийн хамарын дөрөвний гуравыг алдаж, уруулынхаа талыг тэр чигт нь алдсан. Гэхдээ кино уран бүтээлчид түүний нүүрэн дэр зөвхөн соривтой болгон дүрсэлжээ.

Томмен Барратеон

 Томмен хэвлэмэл зохиолдоо тарган, ногоон нүд, алтан шаргал үстэйгээр дүрслэгддэг. 

Тион Грейжоё

.Хар арьстай, хар үстэй эрэгтэй Тион Грейжоёыг төлөөлдөг.

Яара (Аша) Грейжоё

Телевикийн цувралд түүний нэрийг солиод зогсохгүй царайны өнгө, хамарын хэлбэр, арьс зэргийг өөрчилсөн байдаг.

Бриенне оф Тарт

 

 Номын зохиолд түүний царайг ихэд муухайгаар дүрсэлсэн байдаг. Яг үнэндээ том шүд, сэвхтэй, том ам уруултайгаар дүрсэлэн харуулдаг.

Рамсей Болтон

Зохиолч Рамсейгийн төрхийг аймшигтай, хөндий хүйтэн байдлаар харуулахыг хүссэн. Зохиолд түүний төрхийг өргөн том хамартай, ширэлдсэн урт үстэй, жижи амтайгаар төсөөлдөг. 

Даарио Нахарис

Кино зохиолд Даениерсийн цэргийн командлагчийн дүрийг бүтээдэг. Харин хэвлэмэл зохиолд түүнийг цэнхэр үстэй, алтан шаргал сахалтай эрэгтэйн дүрийг дүрсэлдэг байна.

Эх сурвалж. Bright Side 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Дөк
Гоё кино шүү
2017/01/15 59.153.87.5
  • Recent
  • Most Read
  • Most Comment