8o
Улаанбаатар хот
mobile menu

Доналд Трампын тангараг өргөх ёслолын талаар хэн юу хэлэв

2017-01-16 08:59:00

АНУ-ын ардчилсан намаас суудалтай төлөөлөгчид Доналд Трампын тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгджээ. Учир нь Трампыг ОХУ-тай холбоотон болохыг хүссэн, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийг хууль бус арга ашиглан ялалтанд хүрсэн гэж үзэж байгаа юм.

АНУ-д конгрессийн суудалд Ардчилсан намыг төлөөлөн суудаг суудалтай төлөөлөгчид өөрсдийн твиттер хуудаснаа #trumpinaugrationday хаштаг үүсгэн санал бодлоо солилцож байна. Энэхүү цахим хөдөлгөөнийг Жеоржиагийн төлөөлөгч Жон Левис санаачлан эхлүүлсэн бөгөөд мужийн төлөөлөгчид Трампын тангараг өргөх ёслол дээр очиж байсанаас гэртээ тухлан суух нь дээр хэмээн твиттерийн хуудаснаа дуу нэгтэйгээр бичжээ.

Жеоржиагийн төлөөлөгч Жон Левис

Трамп хууль ёсны дагуу ерөнхийлөгчийн суудалд суугаагүй. Иймд тангараг өргөх ёслолд очиж байсанаас гэртээ байсан нь хавьгүй илүү хэмээн NBC ньюс-д хэлжээ.  

Калифорниагийн төлөөлөгч Марк Такано

Ярихаас хийж байгаа юм алга. Иймд тангараг өргөх ёслолд оролцохгүй хэмээн бямба гарагт твиттер хуудаснаа жиргэжээ.

Калифорниагийн төлөөлөгч Тед Лиеу

Хэрэв надаас Доналд Трампьай хамт байх уу эсвэл Жон Левистэй хамт байх уу гэж асуувал Жонтой хамт байж шудрага бус сонгуулийн эсрэг зогсоно.

Калифорниагийн төлөөлөгч Марк Десаулинер

Би энэ сарын 20-ны өдөр болох тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ твиттер хуудасаараа дамжуулж байна. Мөн гаргасан шийдвэртээ үнэнч зогсох болно.

Нью-Йоркийн төлөөлөгч Иветта Кларке

Би тангараг өргөх ёслолд оролцохгүй.

Нью-Йоркийн төлөөлөгч Надъяа Велазкуэз

Би бүх нийт Америк эмэгтэйчүүдийн төлөө ёслолд оролцохгүй гэдгээ илэрхийлж байна гэв.

Аризонагийн төлөөлөгч Раул Грижалва

Би дараагийн ерөнхийлөгчийн сонгуулийн тангараг өргөх ёслолд оролцохгүй. Тэр тусмаа Трампын ямар ч ёслол байсан би оролцохгүй.

Мичиганы төлөөлөгч Жон Коняерс

Коняерсийн алба алба ёсоор тангараг өргөх ёслолд оролцохгүй гэдгээ СNN-ээр дамжуулан хэлж байна.

Ореганы төлөөлөгч Курт Шрадер

Трамптай анх уулзаж байхад тийм их сэтгэгдэл үлдээж чадаагүй. Тэр өөрийн эх орныхоо төлөө сайн зүйл хийж чадах эсэхээ нотлоогүй байна.

Калифорниагийн төлөөлөгч Барбара Лее

Би тангараг өргөх ёслолд оролцохгүй. Харин тэр өдрийг эсэргүүцэлд зориулж бэлтгэж, зориулах болно.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
энэ байдлыг хараад манайхан ухаарах цаг болжээ ямар хүнээр төрөө бариулах вэ гээд л
2017/01/17 59.153.115.63
mgl huugees
bi tuund bayar hurgej bna 1 20 nd bi saihan pivo uuj tuund amjilt husnee
2017/01/16 103.26.195.2
usa
eniig odoo republic namiihan dor n handiig n hag daraad duugui bolgonoo, eniig udahgui honi bolgono esvel alban tushaalaas n bulgana esvel tonilgono baihaa , uugeeree amerikchuud garguu daa
2017/01/16 77.92.196.156
Бисчэн
Хууль бусаар ерөнхийлагч болохымаа ганц манай улс шиг биш америкт хүртэл будлиантай юм болж бн. Энэ нэг мэдрэл нөхөр юу болгож баллах болоо сэтгэлийн хөөрлөөр ажилладаг жоохон ёоёотой гар шдээ
2017/01/16 202.9.43.238
  • Recent
  • Most Read
  • Most Comment