8o
Улаанбаатар хот
mobile menu

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Лю Кан: Дэлхийд Хятадууд "ноёрхоно"

2017-01-16 10:00:00

Хятадын гадаад хэргийн сайд АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трампын Бямба гарагт хийсэн мэдэгдлийн хариуг барилаа. Хятадын “Нэг Хятад” бодлого нь АНУ болон Хятад улсын хооронд дахь харилцаанд сөрөг нөлөө үзүүлж болохуйц юм. Хятадууд Тайванийг “нэг хятад” бодлогын хүрээнд өөрсдийн талд авах сонирхолтой байгаагаа удаа дараа илэрхийлсэн байна. Иймд Тайванийг АНУ-тай харилцах харилцаагаа зогсоохыг шаарджээ. 

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп өнгөрсөн баасан гарагт "Валл Стрийт"-д хийсэн мэдэгдэлдээ “”Нэг Хятад” бодлого хэлэлцээрийн дагуу болж явагдаж байна” хэмээн онцолжээ.

Тайван 1979 оноос эхлэн Хятадын муж хот бус эдийн засаг, захиргаа бие даасан тусдаа ардчилсан чөлөөт орон гэдэгээ тунхаглан, “Нэг Хятад” бодлогыг эсэргүүцсээр ирсэн аж. 

БНХАУ-ын гадаад хэргийн сайд Лю Кан "АНУ болон Хятадын улстөрийн харилцаа төдийлөн таатай биш бөгөөд нэг хятад бодлогод яв цав нийцдэггүй. Тайваний асуудлаар АНУ-тай тун болгоомжтой харилцаж, ойлголцох шаардлагатай. АНУ, БНХАУ-ын бизнесийн болон хамтын ажиллагааны салбарт ноцтой хохирол учруулж болохуйц тул болгоомжтой, сонор сэрэмжтэй хандах хэрэгтэй" гэв. 

Лю Кан өөрийн мэдэгдэлдээ энэ дэлхий дээр зөвхөн Хятадууд оршин тогтнож, "Нэг Хятад" бодлогыг бүрэн хэрэгжүүлнэ. Тайвань бол БНХАУ-ын нэг жижиг хэсэг бөгөөд үүнийг хэн ч өөрчилж чадахгүй гэсэн бол БНХАУ-ын гадаад хэргийн сайд өнгөрсөн сард Доналд Трамп,Тайваний эрх баригчтай утасаар ярисан нь дипломат ёс зүйд үл нийцэх алхам боллоо гэжээ. 

Эх сурвалж: CNN

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл