8o
Улаанбаатар хот
mobile menu

Ангела Меркелд хандан хэлсэн Трампын үгс

2017-01-16 10:28:29

АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсон Доналд Трамп ХБНГУ-ын канлер Ангела Меркелд хандан үг хэлжээ. Тэрээр ХБНГУ өөрийн эх орондоо нэг сая цагаачдыг хүлээн авсан нь буруу алхам байсан гэв

Тэрээр Ангела Меркел бол Европын хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг гэхдээ Европын холбоог өөрийн эрх мэдлийг зузаатгахад зориулсан нэг зэвсэг болгож ашиглаж байна гэж мэдээлжээ. Доналд Трамп Их Британи болон Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа өөрийн авч хэрэгжүүлэх гадаад бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн байна.Тухайлбал АНУ худалдааны салбарт томоохон ахиц авчирч, хамгаалалтаа чангатгах хүсэлтэй байна. Өндөр үнэтэй худалдан авалт бус ухаалаг байдлыг эрхэмлэнэ гэжээ. Мөн ОХУ-тай цөмийн эрчим хүчний салбарт хэлэлцээр хийх сонирхолтой байгаа аж. 

Их Британи “Брексит” буюу Европын холбооноос гарсан явдал нь орчин үеийн улс төрийн түүхэнд байгаагүй гайхамшигт үйл явдал боллоо. Улс орон бие даан оршиж, өөрсдийн үнэт зүйлээ бий болгох хэрэгтэй хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагынхаа үеэр хэлж байжээ.  

Тэрээр ХБНГУ-ын канцлер Ангела Меркелд хандан үг хэлэхдээ “Европын холбоог сайн ажиглавал Ангела Меркел зогсож байгаа. Тэд өөрийн эх орондоо цагаач, дүрвэгсдийг хүлээн авах шаардлагагүй хэмээн анхааруулжээ.

Эх сурвалж: BBC 
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл