8o
Улаанбаатар хот
mobile menu

Бразилийн шоронд 100 гаруй ялтан амиа алджээ

2017-01-16 10:37:00

Бразильд хар тамхины бүлэглэлүүдийн дотоодын зөрчлийн улмаас шоронд ял эдэлж буй ялтнууд нэг нэгийгээ зэрлэг балмадаар хөнөөсөн хэрэг он гарснаас хойш хэд хэдэн удаа гарсан. Улмаар амиа алдсан хүмүүжигчдийн тоо ч аль хэдийнэ 100 гарчээ.

Нэг шоронд ял эдэлж буй хоригдлууд нэг нэгийнхээ толгойг таслах, дотор эрхтнийг нь гаргах зэргээр маш хэрцгий авир гаргаж буйг орон нутгийн мэдээллийн агентлагууд дамжуулж байгаа. Тэгвэл Бразилын Рио Гранд до Норт мужийн хамгийн том Алкакуз гэх шоронд өнгөрөгч бямба гарагт дахин гурван ялтан хоолойгоо хирчүүлсэн байдалтайгаар алагджээ.

Хар тамхины нэгэн бүлэглэлд харьяалагдаж байсан ялтан мөн тус шоронд хоригдож байсан өөр нэгэн бүлэглэлийн гишүүд рүү халдаж, амийг нь егүүтгэсэн байна. Алкакуз шорон тус мужийн Натал хотын зах хэсэгт байрладаг бөгөөд 620 хүний багтаамжтай аж. Гэтэл эдүгээ 1,100 ялтан хүмүүждэг байна. Улмаар хэт ачаалал авсан нь гэмт хэргийн гаралтыг нэмэгдүүлж буйг албаныхан онцолж байна.

Өнгөрөгч долоодугаар сард Бразилын хоёр томоохон хар тамхины бүлэглэл болох “PCC”, “Улаан цэргүүд” бүлэглэлүүдийн хооронд байгуулсан гал зогсоох хэлэлцээр нуран унасан байдаг. Түүнээс хойш шоронгуудад эмх замбараагүй байдал үүсч, хоригдлууд нэг нэгийнхээ амийг бүрэлгэх хэрэг гаарчээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл